Э.БАТ-ҮҮЛД УЛС ТӨРИЙН НАМЫН ХААЛТ, ХАМГААЛАЛТ ХЭРЭГ БОЛЖЭЭ

2018-04-23  

Ойр ойрхон мэдэгдэл хийх, ярилцлага өгөх хүмүүсийг АН-ын дарга, Нийслэл хотын дарга, захирагч асан Э.Бат-Үүл тэргүүлэх болов. Тэр Оюутолгойн гэрээг цээжээрээ хамгаалж, өөрийн улс төрийн хамтрагч, түнш С.Баярыг хаацайлах болов. Тэр намаасаа жийгдэгсдийн эгнээнд шилжсэн тул Баабартай нийлж, АН-ын дарга С.Эрдэнээг ч шүүмжилж, болж өгвөл аль нэг улс төрийн намын хаалт хамгаалалт эрэлхийлж эхлэв.

Түүний хүү Чулуудайн мандуулсан хэрэг сөхөгдчих гээд, түүний хүүгийн нэр дээр байсан Greenline компанийн тендерийн ялалт гээд шилээ дарсан олон асуудал сөхөгдөх дээрээ тулжээ. Тиймээс Э.Бат-Үүл тэвдэж эхэлжээ. Ядаж байхад яр гэгчээр, Оюутолгойн асуудлын зэрэгцээ Ц.Элбэгдоржийн үед хавтаст хэргийг нь бүрмөсөн хааж орхисон С.Зоригийн хэрэг дахин сөхөгдөж, Зоригийн эхнэр Булганыг дахин яллагдагчаар татчихсан нь бас л нэг нэмэлт цохилт болов.

С.Зоригийн гэрт малгайгаа орхисон гэх, С.Зоригийн эхнэр Булганы "нууц амраг" гэж хэвлэлээр олон жил цоллуулсан Э.Бат-Үүлийг энэ хэрэг бас тойрохгүй бололтой. Энэ хэргийг улс төрийн аллага биш, ахуйн сэдэлтэй гэдэг дүгнэлтийг гаднын мэргэжилтнүүд хийсэн нь мөн анхаарал татдаг. Ийнхүү Э.Бат-Үүл давчдаж, унтах нойр хасаж, идэх хоолоо багасгахад хүрчээ.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн: ОРОС- ын эсрэг тэрс vзэлтэн, Бат- vvл хэний хvчинд хальт боловсрол эзэмшиж едий дайны болсон юм бол. Юм болгон дээр оросын эсрэг ДУУГАРЧ фашист коммунистээр дууддаг нь огт таалагддаггvй. Сенеж байсан монголчуудыг сэргээхэд оросын ард тvмний гавьяа их. Чи бол монголын ард тvмнээр тоглосон хулгайч шvv. 2018-04-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?