УИХ-ЫН 76 БИЛЕТИЙН 23 НЬ АЛЬ ХЭДИЙНЭЭ ЗАРАГДСАН

2016-03-30  

Сонгогчид 76 гишүүн сонгоно гэж санаж байгаа. Тэгвэл энэ тоо сонгуулийн шинэчилсэн хуулиар буурсан. Холимог системийн буянаар намын жагсаалтаар УИХ-д сонгогдох эрхмүүд харц дээгүүр алхаж байна. Тэд иргэдээс хамааралгүйгээр УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд шууд заларна. Ийм хүмүүс хэн хэн бэ? гэдгийг нэрлэх шаардлага байхгүй. Энэ жагсаалтыг намын дарга тэргүүлж, генсек нь удаалах магадлалтай дүр зураг харагдана. Жагсаалтыг цааш нь, нэгдүгээрт, намдаа нөлөөтэй хоёрдугаарт, намын даргын хармааны хүн, гуравдугаарт , намдаа мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн сүйхээтэй хүмүүс үргэлжлүүлнэ гэж судлаачид үзэж байна. Сүүлд гаргасан судалгаагаар, МАН-9, АН-7, МАХН-5, ХҮН-2 гэсэн урьдчилсан таамаг гарсан. Энэ бол 76 билетний 23 нь хэдийнээ зарагдсан гэсэн үг. Энэ 23 бол нам дотроо үнэ хаялцана. Харин үлдсэн 53 хэн байх вэ? гэдгийг л иргэд сонгогчид шийдэх болжээ. Бид 76-г биш 53 сонгодог болсон, одооноос. Өөрөөр хэлбэл, 23 билет аль хэдийн зарагджээ.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
улаанаа:улам луйвар нь нарийсаад байх болтоймаа 2016-03-30
зочин:ард иргэдийгээ маллаад л сонгуулийн хууль гаргасан хүмүүс чинь өөр нарийн арга юу байна гээд л бодчихсон төлөвлөчихсөн байгаа 2016-03-30
Unen:Archaagui luivarchid yum aa ! Uls ornii hugjuld tom saad ! 2016-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?