САЙД Ц.НЯМДОРЖ, ХҮРЭЛБААТАР НАРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ОРУУЛЛАА

2018-04-23  

Сангийн сайд Хүрэлбаатар ярьж, харагдаж байгаа шигээ ариухан амьтан биш гэдэг нь цухалзаж эхэлсэн. Тэр зүтгэсээр өөрийн намын Засгийн газраа унагаж, хүссэн суудалдаа хүрсэн. Одоо түүнийг сангийн сайд гэхээсээ илүү ерөнхий сайд гэж хардаг болсон. Тэр ийм нөлөөтэй болж чадсан. Тэгвэл түүнийг сайдаас нь огцруулж, шалгах ёстой гэж АН үзлээ. Нэгдүгээрт, түүний арилжаа наймааны асуудал дэгдсэн. Тэр яаж ч үгүйсгэсэн ч, Солонгосын хэвлэлд энэ тухай асуудлыг баримттай дэлгэсэн. Үүнийг шалгаж, нягтлах цаг болжээ. Хоёрдугаарт нь, Хүрэлбаатар төсвийн хуулийг зөрчин, төсвийн сахилга батыг уландаа гишгэж 180 тэрбум төгрөгийг зарцуулсныг АН-ын бүлэг дэлгэж тавилаа. Энэ хоёр үндэслэл нь Хүрэлбаатарыг сангийн сайдаас огцруулахад хангалттай гэж үзэв.

Нямдоржийн хувьд мөн л төсвийн хуулийг зөрчиж, зардал хэтрүүлсэн. Дээр нь олон жил улиг болтлоо яригдаж буй түрээсийн байр нь Эрдэнэтийн 49%-ийн зээл, Жастын Батхүү, Алтжингийн Алтан нартай холбогдож буй тул Ц.Нямдоржийг хууль зүйн сайдаас нь огцруулах нь зөв гэж үзсэнээ сэтгүүлчдэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ. Дээрх. Шийдвэрээс гадна, УИХ дахь АН-ын бүлэг Эрдэнэт Үйлдвэр, Эрдэнэс Таван толгой, Оюутолгойг шалгах ажлын хэсэг байгуулж, Эрдэнэс Таван толгой ХК-ийг Батзандан , Оюутолгой ХК-ийг Нарантуяа, Эрдэнэт Үйлдвэрийг Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан ажлын томилсон байна. Шалгалтын ерөнхий дүнг тавдугаар сарын 20 гэхэд бүлэгт танилцуулах үүргийг ажлын хэсгийн дарга нарт өгчээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:АН-ынхан, ялангуяа Зи.Энхболд энэ 2 хүнийг огцруулахгүй бол санаа нь амрахгүй 2018-04-24
Зочин :Огцруулах нь зүйтэй. Өмдөндөө дусаах шахаж байж сайд болцгоосон нөхдүүд. Нутаг нэгтнээ яаж шүүмжилж байв. Одоо өөрсдөө бантан хутгацгааж байна. Хүн муутай ****нууд шүү дээ. 2018-04-25
МАНчин:Зи-д харшилтай хүмүүсийг үйлийн үр нь зовооно доов Заргаа алдаж үзээгүй хатуу самар шүү УИХ-ын МАН-ын 65-д Зи-г дарах "Том" хүн даанч алга, тэд **** идэж бохь зажилж, унтаж, согтууран суудлаа олохгүй будилж байна дпаа 2018-04-25
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?