PС ТОГЛООМЫН ТӨВҮҮДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУДАЛЖ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХОТЫН ЗАХИРГААНД ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

2018-04-23  

Хотын дарга С.Батболд сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцэлж, PC тоглоомын газруудыг хаахыг үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтарч PС тоглоомын төвүүдийн зөвшөөрлийн асуудлыг судалж, хяналт шалгалтыг нийслэлд шилжүүлэхээр болжээ.

Харин оператор компаниуд руу албан бичиг явуулж, 7-р сарын нэгэн гэхэд бүх антеныг авахаар болжээ. 

Өнөөдрийн байдлаар манай улсад 500 гаруй PC толгоомын газар байдаг ч тэнд хүүхдүүд хэдэн цагаар хэрхэн тоглож, юу хийдэгт хяналт тавьж чаддаггүй юм. Үүнээсээ үүдэн бага насныхан PC тоглоомонд донтох, улмаар сэтгэц мэдрэлийн өвчтэй болох нь элбэгшсэн юм. Тиймээс PC тоглоомын газруудыг хаах нь зөв шийдэл гэж хотын дарга үзжээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?