Ц.ЭРХЭМБААТАР : ХҮҮХДҮҮДИЙГ Д ВИТАМИНЫ ТУРШИЛТАНД ОРУУЛЖ БАЙНА

2018-04-24  

“Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” аян өрнөж нийслэлийн гэр хорооллын 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин гэх зүйлийг өгч байгаа ажээ. Гэвч энэ нь ядуу буурай орнуудын хүүхдүүд дээр туршилт хийж байгаа хэрэг гэж тэд үзэж байна.  

Учир нь  Д витамин уусан хүүхдүүдэд өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн талаар тэд хэлж байна.

Энэ талаар “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Ц.Эрхэмбаатар:

“Анх “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” ХХК нь 10 мянган хүүхдэд судалгаа хийсэн. Үүнийгээ сүрьеэгийн далд хэлбэрийн тархалтыг судлах судалгаа гэж нэрлэсэн байсан. Энэ хүрээнд 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс цусны шинжилгээ хүртэл авсан байдаг юм билээ. Шинжилгээгээр эрүүл гарсан хүүхдүүдэд энэ Д витамин гэх энэ зүйлийг шахаж уулгасан байдаг.

Тухайлбал, манай эгчийн хүүхэд энэ вакцинд хамрагдан туршилтад орж хохирогч болсон. Үүнээс болж өмнө нь цоо эрүүл байсан хүүхэд одоо уушгиар нь хатгаж өвддөг болж, нүд нь ойр ойрхон анивчдаг, бие бялдар нь үлбэгэр, сулбагар болчихсон.

Энэхүү туршилтыг ЭМЯ зөвшөөрч, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаад тэд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Тиймээс хохирсон хүүхэд эцэг эхчүүд болон, хохирч болзошгүй эцэг эхчүүдийг оролцуулан цаашид жагсаал цуглаан зохион байгуулж тэмцэхээ тэд илэрхийллээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сараа:Энэ бодох л асуудал шүү. 2018-04-24
Нараа:Витамин Д туршин гэж юу байхавдээ аль хэдийн хэрэглээнд нэвтэрцэн байхад. Өөрсдөө ч нарнаас Д авдаг юм байж. Харин ч баянголд үзүүлсэн дутагдалтай гэж гараад мөнгөөр худалдаж авч уулгаж байхад юуга ч яриад байгаан манай хяналтын байгууллагууд юуга ч мэдэхгүй зөвшөөрөөл байв гэждээ 2018-04-25
ээж:Манай хүүхэд энэ судалгаанд хамрагддаг, энэ бол туршилт биш судалгаа, сургуулийн насны хүүхдүүдэд витамин Д уулгаад сүрьеэ өвчнөөс сэргийлэх харин ч сайн үйл явагдаж байгаа ш дээ, би сая судалгааны багийн эмчтэйгээ ярьлаа энэ бол худал гүжирдлэг гэж байна, хүүхэд минь судалгаанд хамрагдсанаас хойш хурдан өсөж өвөл ханиад хүрэх нь багассан шүү, эцэг эхчүүдээ мэдээлэлд ултай суурьтай хандаарай!!! 2018-04-25
эмч:монголчуудын дийлэнх хувь д витамины дутагдалтай дэлхийн эрүүл мэндийн байгуул**** болон олон судалгаагаар д амин дэм нь дархлаа тогтолцоог сайжруулдаг кальци фосфорын үйл ажил****анд шууд хамааралтай байдаг нь тогтоогдоод удаж байна. монголчууд д амин дэмийг бүгд хэрэглэх нь зүйтэй. бид нар хүүхдүүддээ байнга витамин аваад өгч байж чаддаггүй. тийм байхад улсын маань олон хүүхдийг эрүүл байхад нь анхаарч витамин уулшаж байгаа нь сайн хэрэг. Д амин дэм гэдэг вакцин биш олон зууны туршид хүний биед злшгүй хэрэгцээт витамин шүү дээ. ямар ч ойлголтгүй ард иргэдэд худал мэдээлэл тарааж болохгүй байхдйй энэ эцэг эхийн төлөөлөл гээд байгаа байгуул****. 2018-04-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?