Ц. НЯМДОРЖ " ЧОНЫН АВ"-Д ТААГҮЙ ХАНДАЖ БАЙХ ШИГ

2018-04-24  

Хятадад барын ангуучлал удаан үргэлжилж, 1 сая гаруй өндөр албан тушаалтныг барьж хорьж, заримыг нь цаазаар авсан. Авилгаар хөлжсөн тэдгээр албан тушаалтнуудын өөрийнх нь төдийгүй, эхнэр хүүхэд, ойр дотнын хүмүүс, хамсаатных нь өмч хөрөнгийг нь хурааж улсын өмч болгосон. Тэгвэл Монгол улсын хууль хүчнийхэн дөнгөж саяхнаас "чонын ав"-д мордож, улс орны эрх ашигт харшилсан шийдвэр гаргасан, хөрөнгө мөнгө зувчуулсан өндөр эрх мэдэлд тухалж явсан хүмүүсийг саатуулаад 2 долоо хоног ч өнгөрөөгүй байна.

Хамгийн сүүлд, Англи улсад Элчин сайдаар заларсан ерөнхий сайд асан С.Баярыг, АНУ-д дүүгээ эмчлүүлэх нэрээр "дүрвэж" байсан ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дуудаж ирүүлэн саатууллаа. Иргэд "чонын авыг" дэмжиж байна.

Харин хууль зүйн сайд Ц.Нямдорж "чонын ав"-д таагүй хандаж байх шиг. Тэр, - Дубайн гэрээг шат дамжлагагүй, яаран сандран хийсэн. Засгийн газрын яамдаасаа санал авалгүй, танилцуулсан дүр эсгээд гэнэт байгуулчихсан. Тэр үед "Ерөнхий сайд Монголд тогтохоо болилоо" гэж би хэлж байсан. Үүнийг сайн шалгаад учрыг олох биз дээ гэж АН-ын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг түлхсэн бол, -Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар баталсан гэрээ. Тэр гэрээнд бол 4,4 тэрбум ам.долларт багтааж ил, далд уурхай байгуулна гэсэн үндсэн заалт байсан. Гэтэл ашиглалтын зардал нь 10 гаруй тэрбум ам.доллар болж өссөн. Асуудал үүнд л байна хэмээн МАН-ын ерөнхий сайд С.Баярыг хамгаалах өнгийн үгийг хэллээ.

Ийнхүү хууль зүйн сайд нь хуулийн заалтаар хязгаарлаад, хүнийхийг түлхэж, өөрийнхийг өмгөөлж сууна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?