САНЖИЙН БАЯР АЛДАА ГАРГАЖЭЭ, ТЭР НЬ ...

2018-04-25  

С.Баярын Оюутолгойн гэрээ, Жастын Батхүүгийн Эрдэнэтийн асуудлыг сөхөлгүй орхиё. Тэр мөрөөрөө, эрх баригч МАН болон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр Англи улсад чимээгүй сууж болох л байсан. Гэвч тэр тэвчээгүй. МАНАН-гийн урилгаар Монголдоо ирж, бүрэн эрхт Элчин сайдынхаа ёс зүйг умартаж, улс төртэй хутгалдаж, ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд оролцсон. Элбэгдоржтой үгсэж, М.Энхболдын сонгуулийн пиарын төв штабыг удирдсан. Женко Баттулга нэр дэвшигчийг хавсайдан унагах Пиарыг ахалсан. Ялалтандаа ч эрдэж байсан гэж хэлж болно. Гэвч түүний нэр дэвшигч нь яаж ч зүтгүүлээд " давхиагүй".

Харин харц ард иргэдийн дэмжлэгийг ихээр хүлээсэн Женко Баттулга хоёр шатанд С.Баярын сойсон нэр дэвшигч М.Энхболдыг ардаа орхисон. Энэ цаг мөчөөс МАНАН-гийн том бүлэглэл оройгоороо ганхаж эхэлсэн. Одоо сууриараа нь ганхах цаг иржээ.

С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэгийн араас дуудагдах, татагдах хүмүүсийн нэрсийн урт жагсаалтыг гаргаж болох нь. Хууль хүчнийхэн авилгын "гигант" аалзны торноос нэгэнт атгажээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:-------- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00 2018-04-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?