АМЕРИКИЙН НЭГЭН НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ДЭЛБЭРЭЛТ ГАРЧЭЭ

2018-04-27  

Америкийн  нэгэн нефть боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт гарчээ

Синьхуа агентлагийн мэдээ : Америкийн Висконсин мужийн Супериор хотын нэгэн нефть боловсруулах үйлдвэрт 26-нд дэлбэрэлт гарчээ. Дэлбэрэлтийн улмаас олон хүн шархдаж, 5 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна 

Супериор хотын гал командын хэвлэлд хандан мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар үдээс өмнө 10 цагийн орчимд, тус хотын нефть боловсруулах Хаски энержи үйлдвэрийн түүхий нефть, хар тос хадгалж байсан том цистерн дэлбэрч, олон хүн шархдаж, 5 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлтээс болсон галын аюулыг удалгүй хяналтдаа авсан байна.

Хэргийн дараа тус үйлдвэр болон ойр орчмын замыг хаасан байна.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, нефть боловсруулах Хаски энержи үйлдвэр бензин зэрэг химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 180 орчим ажилтантай юм байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?