ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД УУЛЗАВ

2018-04-28  

 

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар уулзав

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун нар Панмунжомд уулзсан байна.

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар уулзав

Сөулийн цагаар 09 цаг 30 минутад Ким Жон Ун Панмунжомын цэргийн зааг шугамаар алхан гарч БНСУ-ын талд ороход Мүн Жэ Ин түүнийг угтан авчээ. Энэ бол Солонгосын дайны дараа БНАСАУ-ын дээд удирдагч анх удаагаа БНСУ-ын хилд хөл тавьж буй хэрэг юм. 

Ким Жон Уны урилгаар Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар хөтлөлцөн хилийн дээсээр алхан БНАСАУ-ын талд гарч, түр зогссоны дараа дахин БНСУ-ын талд буцаж орсон байна. Түүний дараа БНСУ-ын тал Ким Жон Унд зориулан угтан авах уламжлалт ёслол үйлдэж, хүндэт харуул жагсжээ.  Сөулийн цагаар 10 цаг 15 минутад, Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар БНСУ-ын нутаг дахь "Энхийн айл”-д хэлэлцээ хийв.

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар уулзав

26-нд БНСУ-ын ерөнхийлөгчийн ордны мэдэгдсэнээр, хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтын гол хэлэлцэх хэрэг бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгт үүрдийн энх тайван тогтоох явдал юм. Мөн Солонгосын цөмийн асуудлаар хэлэлцээр байгуулах нь энэ уулзалтын хамгийн хүндрэлтэй асуудал болно гэжээ.

Энэ бол хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалт юм. 2000 онд БНСУ-ын ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн, БНАСАУ-ын дээд удирдагч агсан Ким Жон Ил нар анх уулзаж, "Өмнөд, Умардын хамтарсан тунхаг”-т гарын үсэг зурсан бол 2007 онд БНСУ-ын ерөнхийлөгч асан Ру Му Хуан, Ким Жон Илтэй "Өмнөд, Умардын харилцааны хөгжил, энх тайван, хөгжил дэвшлийн тухай тунхаг”-ийг нийтэлж байсан юм.

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар уулзав

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар уулзав

Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар уулзав

 

 

Эх сурвалж : Синьхуа агентлаг

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?