ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВҮҮДЭЭР ДАМЖУУЛАН ОЛГОНО

2018-04-28  

Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд 69836 иргэн  3491.8 га газрыг цахим хэлбэрээр өмчилж авчээ.

Харин газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болжээ. Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй болж байна.

Тухайлбал, Багануур, Налайх, Багахангай дүүрэгт цахим хэлбэрээр газар өмчилсөн бол газар өмчлөлийн шийдвэрээ нийслэлийн Дүнжингарав төвд байрлах Газрын албаны цонхноос авах боломжтой юм. Мөн өөрийн харьяа дүүргийнхээ Газрын албанаас авна.

Харин Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Дүнжингарав,

Сонгинохайрхан дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Драгон,

Хан-Уул дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Мишээл,

Сүхбаатар дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос газар өмчлөлийн шийдвэрээ авч болох юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Газар өмчлөлийн хэлтсийн 319215 дугаарын утсаар авч болох юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?