Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрөөр “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвтэй болжээ.
Энэхүү төвийн нээхэд JCI монгол байгууллага дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Манай улсын цусны нийт хэрэглээний 80 хувийг нийслэлд хэрэглэдэг байна. Манай улсын цусны нөөц 0.75 хувь Улаанбаатар хотод 1.3 хувь байдаг бол дэлхий дээр жилд 107 сая нэгж цус цугларч, бага буурай орнуудын цус сэлбэлтийн 65 хувийг таван насны хүүхдүүдэд хэрэглэж байна.