“Орос-2018” хөл бөмбөгийн дэлхийн цомыг зохион байгуулах зөвлөлийн хяналтын хэлтсийн хуралд Оросын хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ дууссан хэмээн тус улсын ерөнхийлөгч В.Путин мэдэгджээ.
Тэрээр "Оросын хөл бөмбөгийн дэлхийн цомын бэлтгэлд зориулж олон ажил хийлээ. Хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг зохион явуулах гэж буй хотуудын дарга нарыг бэлтгэл ажилд байнга анхаарал хандуулахын зэрэгцээ хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд Аюулгүй байдлын хэлтсийг "нягт нямбай" ажиллахыг шаардсан гэлээ.
Мөн өдрийн хуралд Олон улсын хөл бөмбөгийн холбооны дарга Инфитино оролцож, Оросын талын хийсэн бэлтгэл ажлыг өндрөөр үнэлжээ. 6 сарын 14-нөөс 7 сарын 15-нд Оросын хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зэрэг явагдах юм.
Энэ сарын 3-нд, Оросын хөл бөмбөгийн дэлхийн цомыг зохион байгуулах хорооны дарга Сорокин "Хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээний тасалбарын 89 хувь нь зарагдсан гэжээ.