ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ҮНДСЭНДЭЭ ДУУСЖЭЭ

2018-05-05  

Хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ дууссан  гэжээ

“Орос-2018” хөл бөмбөгийн дэлхийн цомыг зохион байгуулах зөвлөлийн хяналтын хэлтсийн хуралд Оросын хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ дууссан хэмээн тус улсын ерөнхийлөгч В.Путин мэдэгджээ. 

Тэрээр "Оросын хөл бөмбөгийн дэлхийн цомын бэлтгэлд зориулж олон ажил хийлээ. Хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг зохион явуулах гэж буй хотуудын дарга нарыг бэлтгэл ажилд байнга анхаарал хандуулахын  зэрэгцээ хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд Аюулгүй байдлын хэлтсийг "нягт нямбай" ажиллахыг шаардсан гэлээ.  

Мөн өдрийн хуралд Олон улсын хөл бөмбөгийн холбооны дарга Инфитино оролцож, Оросын талын хийсэн бэлтгэл ажлыг өндрөөр үнэлжээ. 6 сарын 14-нөөс 7 сарын 15-нд Оросын хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээн тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зэрэг явагдах юм.

Энэ сарын 3-нд, Оросын хөл бөмбөгийн дэлхийн цомыг зохион байгуулах хорооны дарга Сорокин "Хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээний тасалбарын 89 хувь нь зарагдсан гэжээ.   

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?