ТРАМП, КИМ ЖОН УН НАРЫН УУЛЗАХ ГАЗАР, ЦАГ ХУГАЦААГ ТУН УДАХГҮЙ ЗАРЛАНА

2018-05-06  

Энэ сарын 4-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай уулзах газар, цаг хугацааг тун удалгүй зарлана. Уулзалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа ба уулзах газар, цаг хугацааны талаар Америкийн тал хэд хэдэн газрыг сонгосон хэмээн хэвлэлд хандан хэллээ. Мөн тэрээр хэлэхдээ "4-р сарын 30-нд Ким Жон Унтай уулзах газрын хувьд Сингапур зэрэг олон орныг Америкийн тал бодолцсон. Мөн хоёр Солонгосын цэрэг дайны бус бүсэд орших “Энхийн  өргөө", эсвэл "Эрх чөлөөний өргөө” ч байж магадгүй гэж хэллээ.  

Трамп хэлэхдээ "БНАСАУ-д баривчлагдсан Өмнөд Солонгос гаралтай Америкийн гурван иргэний асуудлаар БНАСАУ-ын талтай "бодит" хэлцэл хийж байгаа ба удахгүй "сайхан мэдээ" дуулгана хэмээсэн бол Цагаан ордон 5-р сарын 22-нд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д айлчлан, АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын тухай Трамптай зөвшилцөнө хэмээн мэдэгджээ.

 

 

Эх сурвалж : Синьхуа агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?