МОНГОЛ УЛС ДАХЬ АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХУУЛЬ БУС УРСГАЛ...

2018-05-09  

Монгол улс хуулиндаа алтыг албан сүлжээгээр дамжуулж нийлүүлэх ёстойг зүйлчилж өгсөн байдаг.  Өөрөөр хэлбэл,  алт олборлолт, худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь тодорхой бөгөөд хууль ёсны дагуу байх ёстой юм. Тухайн алтыг хэн, хаанаас, хэрхэн олборлосон гарал үүсэл нь тодорхой,   санхүүгийн тодорхой баримтуудыг бүрдүүлж, татвар төлсөн байх ёстой гэсэн үг.  

Тухайлбал, алт олборлогчид /компаниуд, бичил уурхай эрхлэгчид.../ юун түрүүнд арилжааны банкууд болон Үнэт металлийн сорьцын лабораторид алтаа тушаагаад тэндээсээ Монгол банкинд төвлөрүүлж Цэвэршүүлэх үйлдвэрт өгөх ёстой ажээ.

Гэвч өнөөдөр манай улсад алтны нийлүүлэлтийн урсгал хууль бус явсаар өнөөдөртөө золгожээ.

Манай улсад жил бүр олборлож байгаа нийт алтны тал хувь нь албан бусаар гадагш гарч байна. Өнгөрсөн онд л гэхэд Монгол банкинд 20 тонн алт тушаасан бол дахиад 20 тонн алт хууль бусаар гарсан гэж энэ салбарынхан онцолж байгаа юм.

АЛТНЫ ХУУЛЬ БУС УРСГАЛ ХЭРХЭН ЯВДАГ ВЭ?

Бичил уурхайчид - албан бус уурхайчид, аймаг сумдын алтны худалдаачид, Боловсруулах үйлдвэр цех, Уурхайн алтны худалдаачид гэх мэтэд алтаа тушааж тэдгээр нь цааш Улаанбаатар дахь алтны худалдаачид, Алт эдлэлийн зах зээлээр дамжуулж Монгол банк руу тушаадаг байна.

Харин зарим алт олборлогч компаниуд ч алтны ченжүүдэд өгч улмаар шууд хууль бусаар хил давуулдаг байна.

МОНГОЛ БАНК, СОРЬЦЫН ЛАБОРАТОР ЗЭРЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АЛТНЫ ХУУЛЬ БУС ХУДАЛДААГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА

Алтны хууль бус худалдаанаас үүдэн нийгэмд маш олон сөрөг үр дагаварууд гарсаар байна.

  • Гэмт хэргийн тоо өсч байна
  • Бичил уурхайчид хамгийн бага орлогыг хүртэж, өрийн сүлжээнд орж байна
  • Хууль бус худалдааг өөгшүүлж байна
  • Татварын орлогын алдагдал /манай улс алтны нийлүүлтээс жил бүр 7 сая доллар алдаж байна/
  • Олон улс дахь монгол улсын нэр хүндэд муугаар нөлөөлөх ...гэх мэт сөрөг үр дагаварууд гарч байна.

Уг нь Монгол банк болоод Үнэт металлийн сорьцын лаборатор зэрэг газрууд гарал үүсэл нь тодорхой алтыг худалдаж авах ёстой ч өнөөдөр зөвхөн банкинд тушаах алтны хэмжээг өсгөхийн тулд гарал үүслийн гэрчилгээгүй алтыг худалдан авч, ингэснээрээ хууль бус худалдааг улам өөгшүүлж байна гэж Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбоо, Швецайрын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл зэрэг байгууллагуудын судалгаанд дурдсан байдаг.  Нэг үгээр тэд хуулиа зөрчиж байгаа хэрэг юм.

Ингэж алтны нийлүүлэлтийн хууль бус урсгал даамжирсаар байгаагийн цаана манай улсын хууль эрхзүй ч нөлөөлж байгааг онцолж байгаа юм.

Тухайлбал, алт олборлогчид 3 тэрбумын орлого олсон бол 10%, 3 тэрбумаас дээш орлого олсон бол 20%-ийн татвар төлдөг. Тиймээс ААН, компаниуд энэхүү өндөр татвараас зугтааж хувь иргэнээр алтаа тушааж, эсвэл хууль бус худалдаа руу ордог байна.

Тиймээс алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах шардлагатай болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд албажуулалтыг дэмжих, бичил уурхайчдын байгаль орчин болон ниймийн хариуцлагыг сайжруулах зорилгоор ёсзүйн стандартуудыг бий болгож байна.

  • Шударга олборлолт / хүний хөдөлмөрийг мөлжөөгүй, хүүхдийг хөдөлмөрийг мөлжөөгүй, мөнгөн ус ашиглаагүй гэх мэт олон шалгуурыг үндэслэн тонн тутамд нь 4000-6000 доллар олгож байна/
  • Стандартын дагуу явуулж байгаа олборлолт, үйлдвэрлэлийг гэрчилгээжүүлэх /эко алт гэрчилгээ/
  • Эрдэс баялагийн гарал үүсэл нь тодорхой, ил тод нийлүүлэлтийн сүлжээг дэмжих чиглэлийг барьж байна.

Харин энэ бүхэнтэй зэрэгцэж, монгол улсад ч алтны нийлүүлэтийг албажуулах үүнээс Швецайрын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

  • Алт сорьцлох, худалдан авах цэгийн үйлчилгээний төвийг орон нутагт байгуулахад дэмжлэг үзүүлэх /Дархан-Уул, Баянхонгор аймагт/
  • Алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, гарал үүслийг ил тод болгоход холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
  • Хариуцлагатай бичил уурхайн байгууллагуудыг дэмжих
  • Алтны нийлүүлэлтийн сүлжээнйи олон улсын сайн туршлага судлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?