МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИНД БАЯР ХҮРГЭСЭН ЗАХИДАЛ ИЛГЭЭЛЭЭ

2018-05-09  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан баяр хүргэж захидал илгээлээ.

ЗАХИДАЛД:

“Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа  орж буйтай холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Та Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Оросын ард түмнээс Танд үзүүлсэн өндөр итгэлийг дааж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажилагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна.

Аугаа эх орны дайны хүнд он жилүүдийг манай хоёр ард түмэн хамтран туулж ирсэн түүхтэй билээ. Удахгүй болох Их Ялалтын 73 жилийн ойг тохиолдуулан Танд болон Оросын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.

Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, Оросын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсье.

Гүнээ хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?