ДОНАЛЬД ТРАМП, КИМ ЖОН УН НАР 6-Р САРЫН 12-НД СИНГАПУРТ УУЛЗАНА

2018-05-11  

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 6-р сарын 12-нд Сингапурт БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай уулзана. Энэ уулзалтыг хүсэн хүлээж байгаа бөгөөд энэ нь дэлхийн энх тайвныг ахиулсан "чухал мөч" байхыг хүсэж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 10-нд твиттерээр жиргэжээ. 

9-нд Пхеньян хотноо БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзахдаа "БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар удалгүй түүхэн чухал уулзалт" хийнэ. БНАСАУ-д баривчлагдсан Америкийн гурван иргэнд өршөөл үзүүлж, эх оронд нь буцаасан гэж хэллээ.  

БНАСАУ-ын хэвлэлийн мэдээлснээр, Майк Помпео энэ удаа БНАСАУ-д айлчилсны гол зорилго нь Трампын аман захиаг уламжилж, хоёр орны төрийн тэргүүний уулзалтад бэлтгэлийн талаар ярилцсан бол Ким Жон Уны зүгээс Майк Помпеотой Солонгосын хойгийн байдал, хоёр орны төрийн тэргүүний уулзалтын тухай байр суурийн талаар солилцож, "тохиролцоонд хүрч чадсан" байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10-нд Сингапурын Гадаад хэргийн яам, 6-р сарын 12-нд БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгч Трамп нарын уулзах газраар сонгогдсондоо баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, энэ уулзалт Солонгосын хойгийн энх тайвныг бэхжүүлэхийг хүссэн байна. 

 

 

 

Эх сурвалж : Cиньхуа агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?