“...Улаанбаатар хотын хамгийн баян тансаг гэх газраас өөрийн мэдэх хамгийн алслагдсан айл хүртэл хэрэг гарган нэг удаа хэмжиж үзсэн юм. Энэ зай 8 км 400 метр гэдэг тоог заасан билээ. Энэ хоёр ертөнцийн хооронд ердөө иймхэн зай байсан юм гэж үү хэмээн дуу алдмаар...”
Чи бидний холдчихоод байгаа ЗААГ, монгол хүмүүс нэг нэгнээ хайрлаж чадахаа больсон 8км 400 метрийн ЗӨРҮҮ!!!
Энэ бол “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлангийн монголын өнөөгийн бодит байдлыг дүрсэлсэн дүрслэл. Тэрээр энэ мэт бодит байдлыг гэрэл зурагт буулган, өөрийн тайлбартайгаар 30 насны төрсөн өдрөө тохиолдуулан “Jack-ийн 30 насны төрсөн өдөр” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, ном болгон туурвижээ.
Түүний үзэсгэлэнд тавигдсан зарим зургуудыг тайлбартай нь хүргэе.
Нийгмийн бодит байдлыг ямар ч чимэг зүүлтгүйгээр дүрсэлсэн, бичсэн “8км 400м” номыг авахыг хүсвэл Ч.Ганжавхлангийн өөрийнх нь цахим хуудсаар холбогдож, хүргүүлж авч болох нь ээ.
С.Шүрэнчимэг