С.ГОРБАЧЁВ : ПУТИН ДЭНДҮҮ ИХ УУЖ, БҮЖИГЛЭЖ, НИСЭЖ, УСАНД СЭЛЖ БАЙНА. САНСАРТ НИСЭХЭЭС Л ТЭР АЙЖ БАЙНА

2018-05-15  

Хэвлэлд өгсөн ярилцлагадаа Путины тухай Горбачёв ингэж хэлэв. "Дэндүү их наргиж, зугаацаж байна. Ууж идэж, бүжиглэж, нисэж, усанд шумбаж байна. Сансарт нисэхгүй байна. Тэр айж байна. Нисчихвэл буцаж ирэхгүй. Ард иргэдээ бодоод битгий буцаж ирээрэй гэж бүгд түүнд захих болно. Тиймээс тэр Сансарт нисэхээс айж байна"гэж Горбачёв онцоллоо.

1985-1991 онд ЗСБНХУ-ын удирдагчаар ажилласан Горбачёвыг тэр гурван удаа урьсан боловч, уулзалтаа хойшлуулсан гэдэг. -Би түүнтэй 2017 оны 2-р сарын 12-нд уулзсан. Оросын баярын өдрөөр. Уулзалт санамсаргүй болсон. Кремлийн ордонд барьсан майхнаас майхны хооронд явж байгаад таарсан. Хамт явсан нөхөд маань гэнэт хөшөөд зогсчихсон. Бие нь, бүр нүд нь хөшчихсөн байсан. Юу болов? гэж асуутал, -Цаана чинь Путин ирж байна гэж хэлсэн. Би ч, -Юундаа хөшчихөөв, алив явцгаая гээд урагшилсан. Тариан талбайд яах ч аргагүй тулдаг шиг нүүр учирсан.- Уулзалгүй удаж дээ гэсэн миний мэндчилгээнд -Жу жу жу гэж амандаа бувтнасан. Сүүлийн үед тэр их бувтнах болсон. Уулзалт тэгэсгээд өндөрлөсөн. Харин тэр товлосон уулзалтаа өөрөө цуцалсан. Энэ бүхний төгсгөлд, - Түүнтэй уулзах гэж царай алдах хэрэггүй юм байна гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн. Түүнийг сансарт хөөргөх л хэрэгтэй. Буцааж ирүүлэх хэрэггүй гэж С.Горбачёв Оросын хэвлэлд ярилцлага өгсөн байна.

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nom:HUN GEDEG AMITAN SARAND MONGOO GAIHUULJ MATERIALLAG ZUILD SHUNAHIIN OROND OYUN UHAAND SHUNAMAAR 2018-05-16
Du**** bolit:Buhel buten uls gurniig taraachihaad yu ****aad bna uuruu aigaad gadaadad amidraad bgaa bizdee 2018-05-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?