"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ" ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2018-05-16  

2017 онд Монгол улсын хэмжээнд гарсан нийт зам тээврийн хэргийн 60 хувь нь, хүний амь нас хохирсон ослын 80 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ.
Тиймээс энэ төрлийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох албаныхан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийг хамруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” төвийн бүсийн зөвлөгөөн Орхон аймагт болж байна.

Зөвлөгөөний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж байгаа асуудлууд тухайлбал Гэмт хэргээс урьдчилан срэгийлэх ажилд төсөвлөгдсөн зардлыг зарцуулахад анхаарах асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр хэлэлцэж, аймаг бүрийн ГХУСАЗСЗ-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд Зөвлөл” байгуулан ажиллаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?