ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР ТӨЛӨХӨД ЕРДӨӨ 3 МИНУТ Л ЗАРЦУУЛДАГ БОЛЛОО

2018-05-17  

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө 3 минут зарцуулдаг болжээ. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим хуудас www.smartcar.mn-аар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломж бүрджээ. Харин хэрхэн төлөх зааврыг доод зурганд үзүүлэв.

Албан татвар, төлбөр төлсөн баримт таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх бөгөөд татвар төлөгч та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр банкинд дугаарлах, татвар хураах цэгт очин тамга даруулахаар очихгүй байж болох нь.

Хэрэв Та онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөрт ойр байрлах татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулах юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?