ЧАЛКОТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ ТОХИРОЛЦООГ ХИЙЖ ЧАДЛАА

2018-05-18  

- Эхний ээлжинд үнийг 70 центээр өсгөж, нүүрсний үнийг 60 ам.доллар болгов.

- Цаашид үнийг 61,35 ам.доллар болгох тохиролцоонд хүрэв.

-Зүүн Цанхийн үнийг Баруун Цанхийн үнэд ойртуулах давуу талыг бий болгов. "Эрдэнэс-Таван толгой” ХК болон "Чалко Трейдинг Хонконг” компанийн удирдлагууд энэ сарын 10-11 -ний өдрүүдэд ажил хэргийн уулзалт хийлээ. Тус уулзалт, хэлэлцээрээр нүүрсний үнэ өсгөх, үнийн индекст өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, зарчмын хэд хэдэн дэвшилттэй шийдвэрт хоёр тал хүрсэн байна.

Юуны өмнө, 2017 оноос өнөөг хүртэл нүүрсний үнийг огт хөдөлгөлгүй ирсэн Цанхийн Зүүн уурхайн нүүрсний үнийг тонныг нь 60 ам.доллар болгож өсгөх эхний тохиролцоонд хүрч, нүүрсний үнийг 70 центээр нэмж чадсан нь хэлэлцээрийн томоохон ололт амжилт байлаа. Түүнчлэн "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлагын зүгээс дэвшүүлсэн нүүрсний үнийг 61.35 ам.долларт хүргэх саналыг ч Чалкогийн тал дахин нягталж үзээд ТУЗ-даа танилцуулсны үндсэн дээр энэ долоо хоногт хариу өгөхөөр шийдвэрлэсэн байна. Түүний зэрэгцээ, Чалко компанитай анх 2011 онд байгуулсан гэрээнд заасан зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутам үнэ өөрчилж байх механизм буюу үнийн индекс тооцох аргачлалын дутагдалтай талуудыг засаж сайжруулах ажлын хүрээнд том ахиц гарч хоёр төрлийн зарчмын өөрчлөлт оруулахаар тохиролцсонд уулзалт хэлэлцээрийн ач холбогдол оршиж байна.

Тодруулбал, 1. Нэг индексийг нэмж оруулснаар таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхлэх боломжтой болсон

2. Таван индексийн хүрээнд үнэ бодогдож эхэлснээр индексийн сагсны итгэлцлүүрүүд дараах байдалтай болж өөрчлөгдсөн.

Үүнд: Өмнө нь Одоо

Ø CR China Coking Coal Price Index (60%)

Ø MB Coking Coal Index, HCC CFR China (20%)

Ø Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price (10%)

Ø Platts HCC 64 mid Vol, CFR China (10%)

Ø CR China Coking Coal Price Index (30%)

Ø MB Coking Coal Index, HCC CFR China (20%)

Ø Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price (10%)

Ø Platts HCC 64 Mid Vol, CFR China (10%)

Ø Production areas Primary coking average (30%)

Эдгээр өөрчлөлтийн дүнд өмнө нь хараат шахуу байсан CR China Coking Coal Price Index нь 60% байсныг 30% хүртэл буурууллаа. Уулзалт хэлэлцээрийг бүхэлд нь дүгнэвэл, зах зээлийн өсөлтийг ашиглаж нүүрсний үнийг өсгөх, улмаар өсгөсөн энэ үнийг 1-1.5 жилийн дотор Цанхийн Баруун уурхайн нүүрсний үнэтэй ойртуулах боломжийг нээсэн байна. Мөн нүүрсний үнэ унасан тохиолдолд үүсэж болох эрсдлүүдээс хамгаалах, үнэ хэт унахгүй байх зэрэг давуу талуудыг бий болгож чадсанд Эрдэнэс Таван Толгой ХК, Чалко Трэйдинг Хонконг компанийн удирдлагын уулзалтын ач холбогдол оршиж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Hudlaa ard tumnee huurakhaa boli doo 2018-05-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?