ОРОСЫН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДЛАА

2018-05-19  

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн нэр дэвшүүлсэн шинэ засгийн газрын бүрэлдэхүүний нэрсийн жагсаалтад Ерөнхийлөгч Владимир Путин 5-р сарын 18-нд гарын үсэг зурж баталсан байна.

Кремлийн веб сайтын мэдээний дагуу, ОХУ-ын шинэ засгийн газрын ерөнхий сайдын 1-р орлогч бөгөөд сангийн сайдаар Антон Силуанов, ерөнхий сайдын орлогч бөгөөд Алс дорнодын бүс дэх ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Юрий Трутнев, батлан хамгаалахын сайдаар Сергей Шойгу, гадаад хэргийн сайдаар Сергей Лавров, дотоод хэргийн яамны сайдаар Владимир Колокольцев, Алс дорнодын хөгжлийн яамны сайдаар Александр Козлов нар тус тус томилогджээ.

Шинэ засгийн газрын архитектурын төлөвлөгөөний дагуу, 1-р орлогч бөгөөд сангийн сайдыг оролцуулсан ерөнхий сайдын орлогч 10 хүн ажиллах бөгөөд боловсрол шинжлэх ухааны яамыг салгаж, шинээр боловсролын яам, шинжлэх ухаан, дээд боловсролын яам байгуулах бөгөөд мэдээлэл холбоо, олон нийтийн мэдээллийн яамыг дижитал хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн яам болгон өөрчлөх юм байна.  

ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу, гадаад хэргийн яам, батлан хамгаалахын яам, дотоод хэргийн яам, онцгой байдлын яам, хууль зүйн яам зэрэг 5 яам хороодыг ерөнхийлөгч шууд удирдах юм.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?