УРТ ГАР ЭРҮҮЛ МЭНД ,СПОРТЫН ЯАМЫГ БУЖИГНУУЛЖ БАЙНА

2016-04-01  

Сайдгүй байгаа цорын ганц яам. Энэ бол Эрүүл Мэнд Спортын Яам. Тус яам албан тушаалын хуваарилалтын дагуу МАХН-ын мэдэлд шилжээд удаж байна. Сайд нь томилогдоогүй ч саяхнаас энэ яамыг бужигнуулж эхэлсэн байна. Шалгуур нь маш энгийн. Шалтаг нь маш өчүүхэн. Мэргэжилтний сайн муу, туршлагатай туршлагагүй, чадвартай чадваргүй нь огт хамаагүй болсон гэнэ.

Хэний хүн бэ? гэдэг л ганцхан шалгуур тэнд үйлчилж эхэлсэн байна. Г.Шийлэгдамбаас үүдэлтэй өөрчлөлт шинэчлэлт гэдгийг ажлаас халагдсан, солигдсон мэргэжилтнүүд хар сэргүй хэлэх болов. Г.Шийлэгдамбыг намаасаа гаргасан. Одоо түүний томилсон хүмүүсийг бүгдийг зайлуулах шийдвэрийг намаас нь хэрэгжүүлж эхэллээ хэмээн нэрээ нууцалсан мэргэжилтнүүд мэдээлж байна. Төрийн алба намын алба болсны тод жишээг харж буй нь энэ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бясалгагч:Монголын эрүүл мэндийн салбар хамгийн дампуурсан салбар болсон шүү дээ.Тэнд бодлого гэж байхгүй байгаа бодлого нь хэдэн эмнэлгийн дарга нарыг хольж сольж сонгуулийн мөнгө босгуулах л болсон юм билээ.Жаахан гайгүй эмч мэргэжилтнүүд нь мөнгө цагаан нүд улаан гэгч болчихсон,амин хувиал бодно.Гуравдах шатлалын эмнэлэгт ажиллаж байгаа арын хаалга авилга өглөг ,ах дүү,танил талаар ирсэн эмч нэртэй их зантай хоосон тойлгойлсон багажны хариу худал үнэнэ шинжилгээний хариугаар онош тависан болсон мануухайнуудаар дүүрсэн байна.Хувийн эмнэлгүүд нь худал оношийг хэд хэдээр нь тавьж,бас бие биеэнрүүгээ явуулж сүлжээ маягаар ядарсан иргэдийнхээ халаасыг хоосолдог, мөн,эм нэртэй хор борлуулагч компануудын борлуулагч нар болж хувирсан шүү дээ.Жинхэнэ тангарагаа сахисан хүн сэтгэлтэй эмч нар маш цөөхөн болсон доо.Энэ байдлыг хэний буруу гэх вэ? эмч нарынх уу? төр засгийнх уууу? 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?