Сүр дуулиан болж улсын төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн "Хүчээ нэгтгэе" эдийн засгийн форумд бизнес эрхлэгчид ийм дүн тавилаа. "Мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй", "Санхүүгийн зах зээлээ хөгжүүлье", "Хариуцагатай уул уурхайг хөгжүүлье", "Баялгийн шударга хуваарилалт" зэрэг улс төрчидийн амны үгс болсон нөгөө л "жижүүрийн" үгс форумын үеэр зурагдсан пянз адил давтагдсан нь бизнес эрхлэгчдийг танхимаа орхих, үлдсэн нь унтах хэмжээнд хүргэсэн байна.
Харин, - Улс орны эдийн засагт ашиггүй, мөнгө үрсэн төсөл хэрэгжүүлэх шаардлагагүй. Хэрэгжүүлэх төслөө эрэмбэлэх шаардлагатай" гэж Дашзэвэг эдийн засагчийн үг л энэ форумд оролцогч Монголын эдийн засагчдын сэтгэлд хүрсэн байна.
Жилээс жилд дордох энэ форумыг сүр дуулиан болгож хийхгүй ч байж болох байж. Өнгөрсөн жил, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Монголын Засгийн газар энэ форумтай, форумгүй болно гэдгээ илэрхийлж, тус форумыг санхүүжүүлэх, зохион байгуулагчаар оролцохоос татгалзсан байдаг.
Ц.ХИШГЭЭ