Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж нам жим амьдарч буй Барак Обама, Мишель нар телевизийн нэвтрүүлэг хөтлөх гэрээнд гарын үсэг зурсан байна. Тус нэвтрүүлгээр ямар ч гэсэн өнөөгийн ерөнхийлөгч Трампын үйл ажиллагааг огт шүүхгүй гэдгээ тохирсон байна.
- Би ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа янз бүрийн давхаргын олон мянган хүнтэй уулзаж байсан. Тэгэхээр бүтээлч, эрэлхийлэгч, тэмүүлэл бүхий залуусыг дэмжих, тэднийг бие биенээ ойлгох, хамтран зүтгэхэд нь туршлагаасаа хуваалцана гэж найдаж байна. Энэ бол гайхалтай гэж Обама тодотгосон байна.
Сэдвийн хүрээ нь : Эрүүл мэнд, сонгох, сонгогдох эрх, цагаачлал, гадаад бодлого, цаг агаарын дулаарлаас гадна, эрүүл хооллолт ч багтана гэж гэрээ байгуулагч тал мэдээлэв. Нэтликс компанийн зүгээс Обама, Мишель нартай ямар хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулсныг нууцалж байна.
С.ШҮРЭЭ