БААСАНХҮҮ, ЭРДЭНЭЖАМЬЯН НАРЫН " ЗОДООН" ХАА ХҮРЧ ДУУСАХ БОЛ?

2018-05-22  
Энэ хоёр хоёулаа Н.Энхбаярын хуульчаар ажиллаж байсан. Аль аль нь Н.Энхбаярт өртэй. Нэг нь УИХ-ын гишүүний сэнтийд залрах, нөгөө нь дэд сайдын албан тушаалд томилогдох нь нэг л хүнээс хамааралтай байсан.
 
Харин одоо бол цаг өөр болжээ. Гишүүн болсон Баасанхүү МАХН-ын Их Хурлыг тусдаа хийсэн. Н.Энхбаяр ч дараа нь мөн л Их Хурлаа хийснийг нийгэм мэднэ. Харин аль аль хурлаас гарсан намын дүрмийн өөрчлөлтийг нь Дээд шүүх зөвшөөрөхгүй өдий хүрлээ. Үүнээс болж маргаан нь үе тэнгийн хоёр хуульчийн зодоон гарах үндэслэл болсон байна.
 
Баасанхүүг шахах зорилгоор Эрдэнэт аймгийн МАХН-ын даргаар Эрдэнэжамьяныг томилсон учир нөхцөл байдал бүр хурцаджээ. Баасанхүү бол МАХН-ын шүдний өвчин болсон. Тиймээс Баасанхүүг намаасаа зайлуулах зорилгоор дүрмээ шинэчлэн найруулсан боловч, түүнийг нь Дээд шүүх бүртгэхгүй байгаа нь асуудлыг удаашруулахад хүргэсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Юутай ч гэсэн Баасанхүүг 2020 оны сонгуулиар Эрдэнэтэд Эрдэнэжамьянтай "зодолдуулах" төлөвлөгөө хэрэгжиж эхэлжээ.
 
 
 
 
Ц.ХИШГЭЭ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: БААСАНХҮҮ ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ 2018-05-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?