“МИАТ”-ЫГ ХУВЬЧЛАХ УУ?

2018-05-23  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

Тухайлбал,  МИАТ-ыг 2020 он хүртэл хугацаанд хувьчлах асуудал оржээ.

Мөн гадаадын иргэн болсон Монгол хүн, гэр бүл, хүүхдэд виз олгох журмыг шинэчлэн хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гадна хоёр байнгын хороод мөн хуралдаж байна.

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар:  

- “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд - Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж
байна.  

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар:

- Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байгаа юм.  
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?