ХУУРАМЧ ШАТАХУУН ХУДАЛДААЛДАГ НЬ ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТЛАГДЖЭЭ

2018-05-23  

Өнөөдөр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооныхон монголд хуурамч шатахуун зарагддаг талаар мэдээлэл хийлээ.  2015 оноос эхлэн иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргаж байгаа ч холбогдох байгууллагууд дорвитой хөдлөхгүй байсаар өнөөдөртөө золгосныг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэлж байна. Тиймээс тус төрийн бус байгууллагынхан шатахуун импортлогч 17 компанийн шатахууны дээжид лабораторын шинжилгээ хийлгэжээ. Шалгалтаар бүх дээж стадартын шаардлага хангаагүй гэсэн хариу гарсан байна. Цэвэр шатахуун нь, тунгалаг өнгөтэй байдаг. Тэгвэл зураг дээрх бор хүрэн өнгөтэй, тунадас үүссэн шатахууныг хуурамч шатахуун болохыг нотолж байгаа юм. 

Уг асуудалд төрийн зүгээс 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газрын тосны газар, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч хуурамч шатахууны мөрөөр томоохон шалгалт хийсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр МХЕГ-аас "Трафигару", "Транс Гайд", "Хар мөрөн импекс", "Ай си Ай Си", "Петролиум продакшн", зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан байгаа юм. Гэвч шалгалтын албан ёсны дүн одоо хүртэл гараагүй, Засгийн газарт танилцуулаагүй байгаа аж. Ийнхүү өмнөх ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд танилцуулаагүй атлаа дахин хамтарсан ажлын хэсэг гарч байгаа нь хэргэлэгчдийн эргэлзээг төрүүлж байна гэж тэд үзэж байгаа юм.

Хуурамч шатахууны талаарх ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа нь хэрэглэгчдийн эргэлзээг төрүүлж байна

Дээрх шинжилгээг Иргэний нисэхийн ерөнхий газар болон Монголын итгэмжлэгдсэн лабораторид өгч шинжлүүлэхэд хариу нь ижил гарсан тухай МШХХ-ны дэд тэргүүн Б.Сайнбаяр хэллээ. Тиймээс уг шинжилгээг үндэслэн МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт шаардлага хүргүүлж байгаа юм байна. 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Энэ бол хорлон сүйтгэх **** ажил****анаас ялгаагүй! Эдийн засгаар бодсонч бж болохгүй асуудал! 2018-05-23
ЗОЧИН:ӨӨ АРАЙ Ч ДЭЭ 2018-05-23
ТАХАР:ИЙМ БАЙХАД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГӨЛӨГНҮҮД ЮУ ХИЙЖ БДЫМ БЭЭЭ 2018-05-23
zulsar:boliiildoooooo mongoloos butsaad yvmaar bnaa e[h ornoo geed irj bhd iim l ugta[h yum da 2018-05-23
Зочин:Ер нь ноднингоос эхлээд 80 гэдэг бензин гэнэт алга болсон 92бензин ховор болсноос хойш бензиний чанар эрс муудсан би шудрага өрсөлдөөнийг хянах газар,хэрэглэгчдийн эрх ашгийг хамга**** газарт утсаар хэлээд ямарч арга хэмжээ аваагүй дээ 2018-05-24
shudarga irgen:Tagnuuliin darga asan elvhin said R.Boldiin 6 sae do****iin offshoroos orj irsen mungun tavan tolgoig zarsan mungunuus ulnaatai um. 2018-05-24
shudarga irgen:Tagnuuliin darga asan elvhin said R.Boldiin 6 sae do****iin offshoroos orj irsen mungun tavan tolgoig zarsan mungunuus ulnaatai um. 2018-05-24
albaker:ORDOS CHINA миний сайн хүн Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг. Би Сүхбаатар хотоос ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаард****тай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан. 2018-05-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?