С. БАЯРЫН "БИ ХЭНТЭЙ Ч УУЛЗАХГҮЙ" ГЭЖ ХЭЛСНИЙГ ЗОРИУД САНААТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛСАН

2018-05-25  

"Би хэнтэй ч уулзах хүсэлгүй байна" гэж хэлүүллээ гэж С.Баярын өмгөөлөгч сэтгүүлчдэд мэдээлж байсан. Тэгвэл С.Баярыг нийгмээс тусгаарлах зорилгоор ийм мэдээллийг тараасан байж болох юм гэдэг таамаглалыг Баасан дэвшүүллээ.

-С.Баяр богино хугацаанд хөл дээрээ ч тогтож чадахааргүй бие нь огцом муудсан байна. Хор өгөв үү?, том гэрчээ устгахаар шийдэв үү? Үүнд хэний гар хөл оров? АТГ-ын дарга Энхжаргал С.Баярыг өрөөндөө оруулж дарамталав уу? гэх зэрэг асуудлыг тэрбээр сөхөж байна. С.Баяр үнэхээр хэн нэгэнтэй уулзахыг хүсэхгүй байгаа бол хэн нэгнээр дэмжуулж биш, өөрөө хэлэх хэрэгтэй. Тиймээс энэ бүхнийг нягтлах үүднээс С.Баяртай уулзах хүсэлтийг ерөнхий прокурорт Баасан гаргаад байна. С.Баярын хувьд 2018 оны 4-р сарын 10-ны өдөр саатуулагдсан. Дахин нэг сараар сунгасан. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг батлуулсан. Энэ асуудлаар шалгагдаж буй. АТГ-д дуудагдахаасаа өмнө, - Эхлээд юу ч гэсэн Элчин сайдынхаа ажлыг хүлээлгээд өгчихье гэж хэлж байсан.

Баривчлагдсаныхаа дараа, - Намайг баривчилна, нэг сараар хорино гэдэг бол сонирхол татах асуудал биш. Оюутолгойн гэрээг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн Монгол улсын хоёр ерөнхий сайдыг барьж хорино гэдэг нь Монгол улсыг гадаад ертөнцөд муухай харагдуулна гэж хэлж итгэлтэй хэлж байсан.

Харин хамгийн сүүлд, - Би хэнтэй ч уулзахыг хүсэхгүй байна гэдэг учир битүүлэг үгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд хүргэсэн. Түүний эрүүл мэнд огцом муудсан, эрчимт эмчилгээнд орсон гэдэг бол хамгийн сүүлийн мэдээлэл.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
ZOCHIN:OYU TOLGOYN GHEREEG ANHNAAS NI SHALGAH HEREGTEY SHUU DEE!!! BAGABANDI FRIDLAND NARAAS EHLEH HEREGTEY!!! 2018-06-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?