УИХ-ЫН ДАРГА РУУ ОЙМС ШИДЖЭЭ

2016-04-01  

Монголын эдийн засгийн форум хоёр өдрийн турш үргэлжилж өчигдөр орой өндөрлөлөө. Форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн. Түүнийг үг хэлэхээр гарч ирэх үед хурлын оролцогч, эдийн засагч Л.Наранбаатар түүн рүү оймсоо тайлж шиджээ. Тэрбээр "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" хэмээн дайрсан бөгөөд түүнийг З.Энхболдын хамгаалагч нар авч гаран, тагнуулын байгууллагад өгсөн байна. Харин үүний хариуд З.Энхболд дарга "Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд өвчтэй хүмүүс их" гэснээр цааш үгээ үргэлжлүүлжээ. Харин өнөөдөр Л.Наранбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан оймсны хэргээрээ үргэлжлүүлэн байцаалт өгөхөө мэдэгдсэн байна.

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Харин ч гутлаа шидэх байсын 2016-04-01
Самбуу:Энэ Ардчилал гэж гарч ирсэн нөхдүүд дандаа барьж хорьсон цагдаад байцаалт өгсөн гэсэн дагуул чирэх юмаа.Энэ хүн яагаад үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж үнэн л юм хэлсэн байна шүү дээ 2016-04-01
сүхээ:Оймс шидэх ч багадна.Гутлаа шидээд яг онох байсан юм 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?