Х.ТАМИР 2 ДАХЬ УДААГАА ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

2018-05-29  

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа ахин хар тамхи хэрэглэжээ.

Тодруулбал, түүнийг хууль бусаар хар тамхи олж авсан, хадгалсан болон хэрэглэсэн гэх үндэслэлээр энэ сарын 25-ны өдөр хууль хяналтын байгууллагаас саатуулжээ. 

Х.Тамир нь саатуулагдах үедээ  хамт хар тамхины хэргээр цуг  шалгагдаж байгаа Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан, өмгөөлөгчтэйгөө хамт байсан бөгөөд тэд мөн хар тамхи хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Тэрээр олон жилийн өмнө хар тамхины хэргээр саатуулагдан шалгагдаж байсан бөгөөд хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан юм. Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн дүү юм. 

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?