ДҮН ХУДАЛДДАГ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ЖАГСААЛ ХИЙЖ, ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА!

2018-05-29  

МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж оюутан элсүүлдэг, дүн засдаг, төгсгөдөг, үйлдлийг таслан зогсоохыг тус сургуулийн Оюутны холбооноос шаардаж хэвлэлийн бага хурал хийлээ.

МУИС-ийн цахим сүлжээнд нэгэн ажилтан "МУИС-ийг төгсгөхөд тусална" гэж хуурамч хаягаас зарлал нийтэлжээ. Гэтэл удалгүй оюутнуудаас энэ хүний талаар өргөдөл гомдол ирж эхэлсэн байна.

Тус сургуулийн оюутны холбооны тэргүүн Г.Мандах энэ талаар ярихдаа " Их сургуулийн оюутан болсондоо ичмээр ч юм шиг асуудлууд бидэнд сонсогдох боллоо. Бид өнөөдөр хэд хэдэн зүйлийн талаар баримтад тулгуурлан олон нийтэд мэдэгдэнэ” гэлээ. Тэрээр МУИС-д дүнгийн, дипломын наймаа болон хууль бус үйлдлүүд гарч байгаа нь нотлогдсон гэв. 

 Зарим оюутнууд өнөөдөр өдөр шөнөгүй хичээл номоо хийж, суралцаж, хөдөлмөрлөж дүн авч байхад хэсэг бүлэг хүмүүс мөнгөнийхөө хүчээр дүн худалдаж авдаг болчихоод байна.

Энэ асуудлаар тэд МУИС-ийн захирал, удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн боловч "Бидний бүтэц бүрэлдэхүүнээс өмнөх асуудал байна" гэсэн хариу өгснөөр  тодорхойгүй хариу гэж үзэн, ийнхүү олон нийтэд мэдэгдээд байгаа юм байна.

Энэхүү үйлдлийг нотлох хэд, хэдэн баримтуудыг дэлгэлээ. Тухайлбал, суралцагч Б нь 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр явцын шалгалтандаа орох боломжгүй болж шалгалтаа өгөөгүй. Гэтэл шалгалтаа өгөөгүй байхад нь арванхоёрдугаар сард дүн гаргах өдөр өргөдөл өгч, тухайн хүнийг улирлын шалгалтанд оруулж, шууд тэнцүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ямар ч үндэслэлгүйгээр тухайн суралцагчийн дүнг шууд тавьж өгсөн байна.  

Мөн суралцагч О нь 2004 онд МУИС-д элсэн орж нь элсэн орж, 2016 онд төгссөн байдаг. Энэ нь МУИС-ийн дотоод журмыг зөрчиж байна. ЭЕШ-ын хүчинтэй хугацаа 2.5 жил, МУИС-д суралцах дээд хэмжээ бол 7 жил байдаг. Хэрэв 7 жилийн дотор амжилттай суралцаж чадахгүй бол "МУИС-д суралцсан нь үнэн" гэсэн бичиг аваад төгсдөг. Мөн нэг суралцагч 2 жилээс дээш хугацаанд чөлөө авч болохгүй гэсэн журамтай байдаг. Эдгээрийг бүгдийг нь суралцагч О зөрчсөн байна. Сургалтын албаны ажилтан түүнд туслан зарим багшийн өмнөөс Сиси системд дүнг нь оруулсан нь баримтаар нотлогдсон зэргийг хэллээ. 

Хэрэв дүн наймаалцдаг энэ асуудал үнэхээр байгаа бол, энэ асуудлыг шийдэж өгч, тухайн хэргийг хийж буй албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаад байгаа юм. 

Цаашид энэ асуудлыг авч хэлэлцэж,  хариуцлага тооцохгүй бол тайван жагсаал хийж, өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн юм. 

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
vvvv:Ene bol mash vnen shvv gants ene vpgvvli geltgvi bvsad ihenh lh deed cvpgvi dvn gapgah gej elselt avah gej mash ih mungu avna mun gep opnihoo xamag ajilig hiilgene xavhvvl avchch cvpgvvld opvvlna geh met nep aldapig tsohoj xelj bolno shvv bolovsoplin caidaa sain ****lgaly hih xepegtei shvv avilga mash ih avch bna 2018-05-29
төгсөгч:олон жил болж байгаа ш дээ. Худлаа мэдэхгүй царайлах хэрэггүй л байхгүюу хүмүүс. Оюутнууд төгсгөхгүй байхаас айгаад юу ч хэлж чаддаггүй вмаа. Нэрээ шүү. 2018-05-29
dklk.,c:araachdee 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?