АСЕМ-Д НИЙТ 395.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ ТҮҮНИЙХЭЭ 290.9 ТЭРБУМЫГ ХУУЛЬ БУСААР...

2018-05-31  

АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан нь аудитын шалгалтаар нотлогдсон байна.  Уг үйл ажиллагааг дэмжиж  6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байдаг. АСЕМ-ын нийт зардлын 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 46 тэрбум төгрөг төрийн өмчит аж ахуй нэгжийн хөрөнгө болон хандив тусламжаас, 258. 7 тэрбум төгрөг нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэгдсэн байна.

Харин Үндэсний Аудитын Газраас  290.9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй гэсэн үг. 

Дээрх төсвийг Монгол Улсын Их хурлаас батлан гаргасны дагуу Гадаад хэргийн яам 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайлагнасан. Харин бусад эх үүсвэрийн гүйцэтгэлийн тайланг гараагүй байна.

Тухайлбал,

-      АСЕМ-ын гадаад болон дотоодын сургалтад 722.4 сая төгрөгийг зарцуулсан ч тайлагнаагүй байгааг илрүүлжээ.

-    Нийслэлээс 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл арга хэмжээг эрх шилжүүлэн гүйцэтгэж, хууль зөрчсөн байна. Ингэхдээ, АСЕМ дууссанаас хойш хийсэн байгаа юм.  

-      Яармагт нэг тэрбум төгрөгийн өртөгтэй замыг 434 сая төгрөгөөр зардлыг нь нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж гүйцэтгүүлсэн байна.

-      Төв талбайн хөшөөг солиход 668.7 сая төгрөг зарцуулсан ч үүнийг батлах анхан шатны баримт, ажил хүлээлцсэн акт гараагүй байна.

-   АСЕМ-ын арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдийн бэлэг дурсгалын зардалд 81.4 сая төгрөг төсөвлөж байсныг хэтрүүлэн зарцуулсан гэх мэт хууль бус үйлдлүүдийг илрүүлснээ Үндэсний Аудитын Газраас өнөөдөр мэдээллэсэн юм. 

Дээрх тайлантай холбогдуулан 163.6 сая төгрөгт акт тогтоож, 151.8 тэрбум төгрөгийн асуудалд албан шаардлага хүргүүлж, 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалтад холбогдох 17 албан тушаалтанд  хариуцлага тооцох санал хүргүүлжээ.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?