“БИ БАГАДАА ҮНЭГ ЧОНО ХОЁРЫГ ЭХНЭР НӨХӨР ГЭЖ БОДДОГ БАЙЛАА”

2018-06-01  

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Иргэд цахим хаягтаа хүүхэд насныхаа зургийг байршуулж, дурсамжаа нийтлэх зэргээр хүүхэд насаа дурссан постууд хөвөрсөөр. Тэдний дунд нэгэн хөгжилтэй давалгаа үүсээд байгаа юм. “БИ БАГАДАА...” хэмээх давалгаа нь хүмүүс бага байхдаа юуг хэрхэн ойлгодог, эндүүрч боддог байсан зэрэг хамгийн хөгжилтэй түүхүүдээ хуваалцсаныг хүргэе.

  • Би БАГАДАА... Би багадаа хүний мөр дагаж явахаар муу сурна гэж боддог байлаа...
  • Би багадаа хоол идчихээд суниавал сурсан эрдэм сугаар гарна гэж боддог байлаа.
  • Би багадаа үнэг чоно 2ыг эхнэр нөхөр гэж боддог байлаа...
  • Би багадаа олон шаар холбож зүүгдээд нисэж болох байх гэж боддог байлаа.
  • Би багадаа радион доторх жижиг хүмүүсийг харах гэж арыг нь онгойлгож байлаа...
  • Би багадаа тагтааны зулзагыг болжмор гэж боддог байлаа...
  • Би багадаа сургуулийн үүдээрх бүх чулуун дээр гишгэдэг байлаа. Тэгвэл онц сурдаг гэж найз маань хэлж билээ... шалгалтандаа үргэлж л 95 авдаг байсан юм.
  • Би багадаа духаа халцартал 100 удаа маажиж, 6 удаа илэхээр онц сурна гээд мааждаг байлаа...
  • Би багадаа ээжийнхээ хүйснээс л гарсан гэж боддог байлаа..
  • Би багадаа эгчийг ааваас гарсан гэж боддог байлаа

  • Би багадаа айлын хөгшин авгай болохыг их хүсдэг байж билээ. Өдөр ганцаараа гэртээ өнжихдөө чихрийн таваг дотор талх жижигхээн дөрвөлжин болгож зүсэж хийгээд, толгойдоо алчуур боочихоод аягатай цай тавичихаад л “Харин тиймээ, тэр хэн тэгсэн, энэ ингэсэн” гээд л найзтайгаа ярьж байна гэж төсөөлөөд ганцаараа хов базаж суудаг байлаа...
  • Би багадаа Аглуу Одноо, Бооёо Ундармаа хоёрыг эхнэр нөхрүүд гэж боддог байлаа...

  • Тоглож яваад оройтож гэртээ орохдоо орцонд цагаан палаажтай, улаан туфльтэй хүүхний сүнс байгаа гэж боддог байлаа...
  • Би багадаа хонийг аав нь, ямааг ээж нь гэж боддог байлаа...

  • Би багадаа газар ухаад байхаар өөр оронд нэвтрээд оччихно гэж боддог байлаа...
  • Би багадаа аалзыг эрхий хуруугаараа далж алах юм бол тэр газраасаа мөнгө олдог гэж итгэдэг байлаа. Олсон мөнгө ч байхгүй шүү...
  • Би багадаа усанд давс хийгээд архи гэж уудаг байлаа...

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
сарнай:би багадаа аав ээж хоёрыг аав ээж л гэдэг нэртэй гэж боддог байсан кк 2018-06-01
aaa:bi bagadaa bagsh dorj dondog geel jishee avaad yarihaar ter hkyriig harah yumsn gj boddg bsn hha 2018-06-01
zulzaga:BI BAGADAA RADIO DOTOR JIJIG HUMUUS BDG GEJ BDDG BSN HHE 2018-06-01
Bi bagdaa:Bi bagadaa A shonhiin modnii dooguur garwal muu surna gj boddog bailaa. 2018-06-01
zochin:Би багадаа сургууль дотор ягд хоолний газар байдаг юм бол гэж 2018-06-01
+-+-+:Би багадаа хөл өвдөхөөр өндөр болно гэж итгэдэг байлаа. 2018-06-01
чөмөг: Би багадаа чөмөг идвэл нусгай болно гэдэгт итгэдэг байлаа 2018-06-01
jiijhen bhda kkkk:bi bagadaa huvtsasaa urtal baavgain chihddeg blaa, bas bi bagadaa joohon duu naraa chireed udurjin haluun narand toglodog blaa, grash deeguur guij ailiin e****d zagnuuldag blaa... 2018-06-01
хаххаха:Bi bagadaa eejee eejee gej uilaad baiwal aaw maani gomdchihno gej bodood eejee aawaa eejee aawaaa gej orilj uildag bailaa haha 2018-06-01
чччччч:би багадаа дэндүү том хүн шиг байжээ. огт иймэрхүү юм бододгүй бсан хаххахахха 2018-06-01
хөгжилтэйн бэ хах :хөгжилтэйн бэ хах 2018-06-01
baga:Би багадаа орой ам цангахад шөнө хулгана цай авчирч өгдөг гэдэгт итгэдэг байлаа 2018-06-01
Mb:Bi bagadaa delhiin zahad ochwol yadag bol gej boddog bla bi bagadaa Araatnii haan arslan g negdeh haan 2dah haan ni bar gej boddog bla kkk 2018-06-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?