ӨНӨӨДӨР ТЭДНИЙ БАЯР

2018-06-01  

Манай улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрийг 1952 оноос эхлэн 66 жилийн турш “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэ өдөр хүүхэд бүр өөр өөрийнхөө хүрээнд баярлан өнгөрүүлж байна.

Сүхбаатарын талбайн өнцөг булан бүрт хүүхдүүдэд зориулцсан үйлчилгээнүүд гарчээ.

Нэг хэсэг нь бяцхан хүүхдүүдийн нүүрэн дээр зураг зурж, өөр нэг хэсэг нь дугуй, машин унуулж, дахиад нэг хэсэг нь хүүхдүүдийн дуртай бөмбөлөгүүдийг бөөнөөр нь барьж, хүүхдүүдийн дуртай хөөсөн чихэр, үлээдэг хөөс, чихмэл тоглоом... гэх мэтээр үйлчлэх ажээ. Тэдэнд зориулсан үлгэрийн баатрууд ч талбайгаар нэг...

ҮЛГЭРИЙН БААТРУУД “ОД” БОЛОВ

Гялтганаж, гялалзсан бүхэн рүү гар сарвайх бяцхан үрс Сүхийн талбай дүүрэн агаад их л завгүй. 

Бяцхан үрсийн анхаарлыг хамгийн их татах зүйлсийн нэг нь хүүхэлдэйн кино болон үлгэрийн баатрууд ажээ.

 Тэр дундаа Индиан омгийнхон болоод алдарт Поро Ро-гийн найзууд тун чиг завгүй бөгөөд, хүүхдүүдийн хөлд дарагдсан байх.

Зарим нэг нь ард урдаас нь гараа даллаж, зарим нь зөөлөн биеийг нь хатгаж ч үзэх...

Харахаар хайр, эгдүүцэл хүргэм хүүхдүүд яг л энэ өдөр шиг цаг ямагт эрхээ эдэлж, баярлаж цэнгэж байх болтугай!

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?