НЭГ ХОГИЙГ НЭГ АМТТАНААР!

2018-06-01  

“Нэг хогийг нэг амттанаар” хэмээн дуугаа нийлүүлэн алхах энэ хүүхдүүд 136-уулаа.

Анх 2014 оноос хойш “Найз нь найзыгаа дэмжье” ТББ-аас санаачлан зохион байгуулж эхэлсэн уг арга хэмжээний гол зорилго нь ердөө л  хүүхэд, багачуудыг хогоо хогийн саванд хийж сургах.

“Хогоо хогийн саванд хийсэн хүүхдүүдийг урамшуулж чихэр өгөх” маш энгийн бөгөөд ойлгомжтой уг аянд  10 жилийн сурагчид сайн дураараа идэвхийлэн оролцож байгаа нь энэ. Мэдээж тэднийг “Найз нь найзыгаа дэмжье” ТББ-ын ах эгч нар нь удирдан чиглүүлнэ.

Өнгөрсөн жилүүдэд тэд хогоо хогийн саванд авчирч хийсэн хүүхдүүдэд ном, чихэр, жимс, тоглоом гээд олон төрлийн зүйл өгч байсан бол энэ жил дан ганц чихрээр дагнажээ. Учир нь хүүхдүүдэд ялгаатай хандаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд.

Харин тэдний санаачлагыг Австралийн элчин сайдын яамнаас  эхлээд маш олон байгууллага дэмжсэн бөгөөд энэ жил 1,3 тонн чихэр цуглуулж чаджээ.

Хамгийн гол нь энэхүү аяныг зохион байгуулагч хүүхдүүд өөрсдийнхөө гар, хүч хөдөлмөрөөр бүхнийг хийдэг ажээ.

Тухайлбал, хоёр хүүхэд дундаа дамжилдаад явах энэхүү хогийн савыг өөрсдөө нааж, зүүж угсарчээ. Мөн түүн дээр наасан “Нэг хогийг нэг амттанаар” гэх уриа үг бүхий стикерүүдийг ч өөрсдөө бэлтгэдэг байна.

Ингээд чихрүүдээ савандаа, цүнхэндээ хийсэн хүүхдүүд “Нэг хогийг нэг амттанаар” хэмээн дуугаа нэгтгэн орилсоор  Сүхбаатарын талбай дээр ирэх үед хүүхдүүд энд тэндээс гүйлдэн ирж хогоо тэдний барьж яваа хогийн саванд хийж чихэр аваад буцаж гүйх ажээ.

Дан ганц хүүхдүүд ч биш том хүмүүс ч хогоо хогийн саванд хийснийхээ төлөө чихрээр шагнуулсаар...

 

ЭНЭ АЯНД АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙГАА СУРАГЧИД БОЛОХ Э.БИЛГҮҮНДЛАЙ,  Х.ГАНДӨШ НАР:

Баяр болохоор энд тэндгүй дүүрэн хог болчихдог. Харин түүнийг нь болиулахын тулд хогоо хогийн саванд хийснийх нь төлөө чихэр өгч урамшуулаад байвал дараа хогийн савандаа хийж хэвших байх гэж бодож байна.

Хүмүүс харьцангуй соёлтой болж байгаа юм шиг санагдаж байна. Биднийг чихэр өгч байгааг мэдээгүй ч гэсэн хогоо хогийн сав руу авчирч хйиж байгаа нь их сайхан санагдаж байна.

Ийнхүү хүүхдүүд баярын өдрөөрөө бусдыгаа эерэг, зөв дадалдтай байхад уриалан, тэндээсээ өөрсдөө ч суралцаж байгаа нь бахархмаар ажээ.

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?