ХУВАНЦРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХИЙГ УРИАЛЛАА

2018-06-07  

6-р сарын 5-нд Дэлхийн байгаль орчны өдөр тохиодог. Энэ жил “Хуванцрын бохирдлоос гаръя” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлсэн байна. НҮБ-ын нарийн бичгийн дэд дарга, Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм хэлэхдээ "Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзахыг хэрэглэгчдэд уриалсан байна.  Хуванцрын бохирдлын эсрэг тэмцэлд ялалт байгуулах нь эко системийг хамгаалах, уур амьсгалын дулаарлыг бууруулах, биологийн олон янз байдал, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалахад тустай юм. Байгаль орчинд олон эрсдэл дагуулдаг “Хуванцрын бохирдлоос гарах” нь заавал хийх шаардлагатай тэмцэл болоод байна" гэлээ.

Мөн судалгаагаар гаргасан тоо баримтыг ч дэлгэжээ. Тухайлбал, дэлхий дахинд жил бүр 500 тэрбум ширхэг гялгар уут хэрэглэж, жилд наад зах нь 8 сая тонн хуванцар далайд хаягдаж байна. Сүүлийн 10 жил үйлдвэрлэсэн хуванцар ХХ зуунд үйлдвэрлэсэн бүх хуванцраас хэд дахин илүү хэмжээгээр үйлдвэрлэн гарсан. Дэлхийд минут тутамд 1 сая орчим хуванцар сав худалдаж байна. Хүн төрөлхтний гаргасан бүх хаягдлын 10 хувь хуванцар байна гэж цохон тэмдэглэжээ.

Энэ оны Дэлхийн байгаль орчны өдрийн зохион байгуулагч нь Энэтхэг улс юм. Тус улсын засгийн газар байгальд ээлтэйгээр эко нийгмийг цогцлоох, үүрэг хариуцлагаа хүлээж, өдөр тутмын аж амьдралдаа байгаль орчноо хамгаалах сайн зуршилтай болохыг ард түмэндээ хандан уриалжээ. Мөн тэд нэг удаагийн аяга, халбага, таваг, сэрээ гэх мэт өдөр тутамд хэрэглэдэг зүйлсийн цаашид үйлдвэрлэхгүй байхыг нийт бизнес эрхлэгчиддээ урилсан байна. Уг уриалгыг эхнээсээ дэмжиж Энэтхэгийн Харяна мужийн захиргаа тус мужийн бүх байгууллага нэг удаагийн аяга хэрэглэхийг хориглосон бол Тамил Наду мужийн захиргаа, 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэг удаагийн хуванцар эдлэл үйлдвэрлэх, борлуулах, хадгалах, хэрэглэхийг бүх талаар хориглохоо мэдэгджээ.

Хятад улс мөн хуванцар бохирдолтой тэмцэх удирдан дагуулагч орон болох зорилт тавьжээ. Өнгөрөгч сард Хятадад болсон Үндэсний экологийн хүрээлэн буй орчныг хамгаалах бага хуралд Хятад улс бохирдлоос урьдчилан сэргийлэх шийдвэр зоригтой гаргасан, мөн энэ ажлыг тэргүүн байранд тавьж оролцохоо мэдэгдсэн байна. Цаашид олон улс орон ийм чиглэлээр байгаль орчноо хуванцрын бохирдлоос хамгаалахад идэвхийлэн оролцохыг уриалсан байна. 

 

 

 

Эх сурвалж : Синьхуа агентлаг

 

 


 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?