Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржаад тав хонож байсан ээж цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ хэрэг зургадугаар сарын 1-ний өглөө үүрийн 06:00 цагийн үед болсон бөгөөд талийгаач тус эмнэлгийн гурван давхрын цонхноос унажээ.Түүнийг цонхноос унах үед хажууд нь хэн ч байгаагүй, эмнэлгийн ажилтнууд хүртэл унасныг нь мэдээгүй байсан аж. Талийгаачийн анхны төрөлт байсан бөгөөд 27 настай
Эрүүл мэнд нь хэвийн ямар ч асуудалгүй төрсөн гэж эх барих тусламж үйлчилгээний эмч хэлж байгаа юм. Одоогоор амиа хорлолт уу, золгүй тохиолдол уу гэдгийг тогтогоогүй байгаа юм. Цонхоор унасан хойно нь эмч нар мэджээ.
Таван хоног яагаад уэмчилгээ хийлгэх болсон талаар мэдээлэл өгөх боломжгүй аж. Учир нь хувь хүний нууцыг хадгалах хуультай. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас хэн ч түрүүлж таамаг дэвшүүлж болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн байгууллагын дүгнэлт, шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад амиа хорлосон гэж мэдээлээд байгаад сэтгэл зовниж байгаагаа эмнэлгийн ажилтнууд хэлж байлаа. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Б.ХУЛАН