ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨР ЭМНЭЛГЭЭС УНАСАН ЭМЭГТЭЙ АМИА ХОРЛОСОН ЭСЭХ НЬ ТОГТООГДООГҮЙ

2018-06-07  

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  амаржаад тав хонож байсан ээж цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ хэрэг зургадугаар сарын 1-ний өглөө үүрийн 06:00 цагийн үед болсон бөгөөд талийгаач тус эмнэлгийн гурван давхрын цонхноос унажээ.Түүнийг цонхноос унах үед хажууд нь хэн ч байгаагүй, эмнэлгийн ажилтнууд  хүртэл унасныг нь мэдээгүй байсан аж. Талийгаачийн анхны төрөлт байсан бөгөөд 27 настай

Эрүүл мэнд нь хэвийн ямар ч асуудалгүй төрсөн гэж эх барих тусламж үйлчилгээний эмч хэлж байгаа юм. Одоогоор амиа хорлолт уу, золгүй тохиолдол уу гэдгийг тогтогоогүй байгаа юм. Цонхоор унасан хойно нь эмч нар мэджээ.

Таван хоног яагаад уэмчилгээ хийлгэх болсон талаар мэдээлэл өгөх боломжгүй аж. Учир нь хувь хүний нууцыг хадгалах хуультай. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа  учраас  хэн ч түрүүлж  таамаг дэвшүүлж болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн байгууллагын дүгнэлт, шүүх эмнэлгийн дүгнэлт  гараагүй байхад амиа хорлосон гэж мэдээлээд байгаад сэтгэл зовниж байгаагаа эмнэлгийн ажилтнууд хэлж байлаа. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?