О.БААСАНХҮҮ ТОМ УУ? Н.ЭНХБАЯР ТОМ УУ?

2016-04-01  

Тэр ерөнхийлөгч Элбэгдорж руу шууд утасдаад "Наад хүнийхээ дипломат паспортыг өг л дөө" гэж хэлээд паспортыг нь авч өгсөн. МАХН-ын нэрийг Шинэбаяр бид хоёр авч өгсөн. Засгийн газрыг огцруулалгүй, би л авч үлдсэн. Элбэгдоржийн хуулийн зөвлөхөөр би ажилласан. Женкогийн зөвлөхөөр би л ажилласан. Энхбаяр, АН хоёр намайг гудамжинд гаргах нь.

Би, би ,би .. Би л гэсэн ярилцлага өгчээ. Үнэн л байх. Намын бүртгэлийн төлөө явж байсан, санаж байна. Ганц Баасанхүү биш олон ч хүн ярьж байсан байлгүй дээ. МАН-ын саналыг хуваах зорилгоор зориуд олгосон ч гэдэг. Улс төрийн тийм нүүдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л О.Баасанхүү хуульч хөлс мөнгөөр л ажиллаж байсан шүү дээ. Хуулийн фирмтэй. Элбэгдорж ерөнхийлөгчид ч, Баттулгад ч тийм маягаар л зөвлөгөө үзүүлсэн байх гэж санаж байна. Гэхдээ энэ хүн давхар дээл мөрөөдөж 4 жил боллоо. Яагаад дан дээлийнхээ тухай санахгүй байна вэ? энэ эрхэм. Оймс, энэ тэр гэлгүй хэлэхэд, хэний хүчинд УИХ-ын гишүүн болов оо? гэдгээ саначихад гэмгүй л байх.

УИХ-ын гишүүний хувьд О.Баасанхүү том, албан тушаалаараа Н.Энхбаяр даргаасаа илүү байж болох юм, өнөөдөртөө. Гэхдээ л улс төрчийн хувьд О.Баасанхүү бол Энхбаяр даргынхаа дэргэд жижигхэн "хүүхэд" юм.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?