ЧИНГИС ХААНЫГ БИШРЭГЧ СОЛОНГОС ЗАЛУУ ГАНЦААРАА МОНГОЛЫГ ХӨНДЛӨН ГУЛД МОРИОР ТУУЛАХААР АЯЛЖ БАЙНА

2018-06-09  

Солонгос оюутан Нам Жин Хёг монгол орныг хөндлөн гулд мориор аялах мөрөөдөл тээн явж байна. АНУ-ын America Philadelphia hot Temple их сургуульд 4-р дамжаанд Биологийн ухааны мэргэжлээр суралцдаг тэрээр бага байхын түүх сонирхон уншдаг байжээ. Ингээд  Чингис хааны дэлхийн талыг морьтой эзэлсэн түүхийг ихэд судлан биширч, Тэмжүний амьдарч байсан арга ухаанаас өөрийн амьдралдаа туршлага болгон суулгасан байна.

Энэ бүхнээсээ үндэслээд Нам Жин Хёг Чингис хааны дэлхийн талыг мориор эзэлсэн гайхамшгаас өөрийн биеэр мэдэрч үзэх хүсэл тээн  монголд иржээ.

Түүнтэй хамт мориор монгол оронд сар гаруй хугацаанд аялах зоригтой нэгэн гарч ирээгүй учраас тэрээр ганцаараа аялахаар гарчээ. Гэхдээ ганцаараа байх нь илүү сорилт, дадлага, туршлага болно гэж бодсон учраас ч монголд аялалаа эхлүүлжээ.

НАМ ЖИН ХЁГ СЭЛЭНГЭ-ОРХОН-ХӨВСГӨЛ-УВС ГЭСЭН ЧИГЛЭЛД МОРИОР АЯЛНА

Нам Жин Хёг  аялалаа Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумаас 6-р сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд  нэг морь худалдаж аван Монгол айлуудаар хоноглож явах төлөвлөгөөтэй юм байна.   

Сэлэнгээс эхэлсэн аялалаа Эрдэнэт-Хөвсгөлөөр өртөөлж Увс аймаг, баруун хязгаарт очихоор зорьжээ. 

Нам Жин Хёг эзэн Чингисийн нутгийг хөндлөн гулд мориор аяласан түүхээ тэмдэглэл болгон Солонгосчуудад болоод дэлхий нийтийн аялагч залууст хүргэх юм.

Тиймээс морь унасан, монголоор бараг ярьж чадахгүй/англи хэлтэй/ аялагч залуутай тааралдвал түүнд сайхан сэтгэлээр тусалж явах замыг нь чиглүүлж, хаалгаа дэлгэж угтдаг монгол заншлаараа гэртээ нэг өдөр ч болов хонуулж тус болохыг сайхан сэтгэлт монгол түмэндээ уриалъя!!!

 

 

 С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Uugi:Amjilt naiz 2018-06-11
Үүрцайх:Энэ солонгос залуу их мундаг юм билээ харь оронд хэл мэдэхгүй ч ийм их зориг тэвчээр хатуужил гарган тэр холыг туулхад нь тус болсон хүн бүхэн монгол оронд морин аялаллыг хөгжүүлхэд маш их тус нэмэр болно гэдэгт итгэж байнаа 2018-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?