Сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байна. Тухайлбал амралтын хоёр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчлийг илрүүлжээ. Энэ нь томоохон фестиваль, задгай талбайн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаатай шууд холбоотой гэдгийг цагдаагийн байгуулллагынхан хэлж байна. Түүнчлэн удахгүй Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж хөгжөөн дэмжигчид орой үдшийн цагаар задгай талбайд тэмцээн үзэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарах, үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдлийг бий болгох магадлалтай юм. Тиймээс иргэд энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, согтууруулар ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна.
Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас задгай талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Б.ХУЛАН