НИЙТ ИРГЭДИЙН 13.5 ХУВЬ НЬ 1 САЯ 500 МЯНГААС ДЭЭШ ЦАЛИНТАЙ

2018-06-12  

Статистикийн ерөнхий газраас энэ оны эхний 5 сарын МУ-ын нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. Танилцуулгад нэг иргэний сарын дундаж цалингийн мэдээллийг гаргасныг хүргэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны нэгдүгээр улиралд нийт 38.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 602.0 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх улирлаас 0.3 мянгаар нэмэгдэж, ажиллагчид 11.8 мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын:

43.4 (7.2%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай

130.6 (21.7%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай

227.4 (37.8%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай

96.2 (16.0%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай

23.2 (3.8%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай

81.3 (13.5%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.9 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 11.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 0.7 мянгаар нэмэгджээ.

Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 3.3 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.4

мянгаар, 700 001-900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.8 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.7 мянгаар, 1100 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 12.0 мянгаар, 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.0 мянгаар тус тус буурчээ.

Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая байгаа нь улсын дунджаас 118.3 мянган төгрөгөөр дээгүүр байна. 

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 512.9 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагчдынх 1.2 сая төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдынх 1.1 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 116.1-318.0 мянган төгрөгөөр дээгүүр байна гэсэн статистик гарчээ.

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?