ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦАД НӨЛӨӨЛНӨ

2018-06-13  

АНУ-ын "Үндэсний Шинжлэх ухааны академийн  эрдэм шинжилгээний сэтгүүл"-д нийтэлсэн судалгааны тайланд, цаг уурын дулаарал,  хөдөө аж ахуйн хэрэглээний ус багасах зэрэг хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс болж,  хүнсний ногоо, тэр дундаа буурцгийн төрлийн ургамлын ургац ойрын хэдэн арван жил илэрхий буурч болзошгүй байна хэмээн нийтэлжээ. 
 
Байгаль орчны сөрөг өөрчлөлтийг багасгахгүй бол энэ зууны хоёрдугаар хагаст дэлхийн хүнсний ногоо 35, буурцгийн төрлийн ургамлын ургац 9 хувиар буурч болзошгүй хэмээн Лондонгийн их сургуулийн судалгааны баг төсөөлж байна.

 

Судалгааны баг 40 гаруй улс орон, бүс нутгийн хүнсний ногоо, буурцгийн төрлийн ургамлын ургацын 1975 оноос хойших тоо баримтыг харгалзан, хүлэмжийн хийн нэмэгдэл, тариалангийн ус багасах, агаарын дулааны хэмжээ нэмэгдэх зэрэг хүчин зүйлийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөг судалсны үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.

Холбогдох арга хэмжээ авч, хөдөө аж ахуйн салбарын байгаль орчны өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлэхийг Лондонгийн их сургуулийн эрүүл мэнд, халуун бүсийн анагаахын хүрээлэнгийн профессор уриалсан байна. 

 

 

Эх сурвалж : Синьхуа агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?