ГАНТУЛГА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, НӨХӨН СОНГУУЛИЙН ЧИМЭЭ НААШЛАВ

2018-06-14  

УИХ-ын гишүүн Гантулгыг УИХ-ын чуулганаар чөлөөллөө. Нийт 60 гишүүн оролцсоноос 48 гишүүн кнопдосноор хамгийн залуу гишүүн Гантулгыг энгийн иргэний байранд тавилаа. Тэгснээр Гантулга хууль, хяналтын байгууллагын мэдэлд бүрэн шилжив. "Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Тиймээс Гантулгыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж өгөхийг хүсье." Ингэж чуулганы индрээс ерөнхий прокурор хэлж байсан. Хэдийгээр УИХ-ын чуулганд оролцсон 57 гишүүний 29 нь түлгэлзүүлэх шаадлагагүй гэж үзсэн тогтоолыг баталсан ч Гантулга залуу насны ааг омгоор УИХ-аас чөлөөлөх хүсэлтийг өөрөө гаргасан. - Шударга шүүх гэж байдаг бол би үнэнээ тогтоолгоно.

Буруугүй гэдгээ нотолно гэж Гантулга чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад гардуулахын өмнөхөн сэтгүүлчдэд хандаж хэлсэн. Тэр мөн өөрийгээ " улс төрийн золиос" боллоо гэж тодотгосон. Түүнийг эмэгтэй 11 гишүүн "буруугүй гэдгээ шалгуулаад, нэрээ цэвэрлээд ир" гэж шахаж, УИХ-ын тогтоолд хориг тавиулах албан тоотыг Х.Баттулга ерөнхийлөгчид хаягласан бол сэтгүүлч мэргэжилтэй Сарангэрэл, Оюунчимэг нар тэдэнтэй нэгдээгүй. Ийнхүү УИХ-д нэгэн суудал онгойж, түүнийг нөхөх нөхөн сонгуулийн чимээ наашиллаа.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:ГОРЬДЛОГЫНХОНД САЙН БОЛЖЭЭ 2018-06-14
Shivshigee:Genen zaluu nasniha itgemtgii zangaas bolj huchin hiisen gej ****aj bsn hogiin muu umhii buzar nudnii bulai mongol dayar onigoo shivshig bolson huduunii hoshnognii us chi uter turgen shorond ochij hulgaichudiin ****tai bandashiig bugdiin ugaaj jahn bolovj zasarj hiisen buzar ulaan makhni heregtee yal aa hii, buzar MAN g bolon aavinha neriig aldart Bandaash bolgoj nasaaraa shorotoi hutagsand chin haluun bayar hurgii ingej amid yawsnaas hunii nudnees holhon ochij amia horl chi saltaanii alchuraa chi oilogvuu! Gulug min chamd helleshu mongolchuudiin nudnees holhon yavarai muu shees min ****i chin shu 2018-06-15
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?