ЭНЭ САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЗУСЛАНГИЙН БОЛОН ШӨНИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭХЭЛНЭ

2018-06-14  

Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчигч, урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс дараах 3 чиглэлд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл тус тус үйлчлэхээр боллоо.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор одоогийн Энхтайваны өргөн чөлөөний дагуу үйлчилж буй шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний ШҮ:1“5 шар-Ботаник” чиглэлээс гадна хотын төвөөс урагшаа ШҮ:2 “МУБИС-Нисэх”, хотын төвөөс хойшоо буюу ШҮ:3 “МУБИС-7 буудал-Зунжин худалдаанытөв” чиглэлүүдийн үйлчилгээг 2017 оны 06 дугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэд та бүхэнд үйлчлэх болно.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?