6 НАСТАЙ ХҮҮХЭД ҮЕРИЙН УЛМААС АМИА АЛДЖЭЭ

2018-06-15  

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 30 минутын турш усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж улмаар 6 настай хүүхэд усанд осолдож амиа алдсан байна.

Одоогийн байдлаар тус сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, 5 автомашинтайгаар хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн өчигдөр Сүхбаатар аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буусан байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж, тус сумын 04 дүгээр багийн үерийн ус зайлуулах далангийн усанд иргэн Д унасан, мөн 15 өрх айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, иргэн Д-г уснаас эсэн мэнд гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 23 өрх айлын 86 хүнийг үерт авсан газраас гарган, усыг зайлуулах арга хэмжээ авсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсээр байгаа юм.

 

 

 

Б.ХУЛАН 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?