ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛДЫГ ХЭНЭЭР СОЛИХ ВЭ?

2018-06-20  

Су.Батболд улс төрд орсоор удаж байна. Тэр М.Энхболдын "суганд" хавчуулагдаж Монголын их улс төрд анх хөл тавьсан. Гурван ч удаа Төв аймгаас М.Энхболдыг "дагаж" УИХ-д сонгогдсон. Дан гишүүн биш, Хууль зүйн сайдын албан тушаалыг давхар дээл өмсөн хашиж үзсэн. 

Өнгөрсөн сонгуулиар тэр УИХ-д нэр дэвшилгүй, намынхаа сонгуулийн штабын хуулийн багийг удирдаж ажилласан. Нам ялсны шагналд Хотын засаг дарга бөгөөд нийслэлийн захирагчаар тэр өргөмжилсөн. Тэр цагаас хойш 2 жил өнгөрч, нийслэлд Су.Батболд юу хийв ээ? гэдэг асуулт өрнөх болов. Түгжрэл, утаа, бохирын үнэр гээд шийдсэн, мухарласан зүйл алга гэж иргэд дүгнэж байна. Мөн улс төрд буюу эрх баригч намынх нь удирдлагын дээд хэсэгт зохих өөрчлөлт орж, М.Энхболд намын даргаасаа буусан нь түүний суудал ганхахын дохио болсон. Тэр бат бөх хамгаалалтаа алдсан гэж хэлж болно. Нийслэлийн ИТХ-д олонхи болсон МАН-ын тэргүүлэгчид Су.Батболдыг ширээнээс нь түлхэн унагаж, шинэ засаг ноёныг залахыг хүсэмжлэх болов.

Иргэдийн хурлын дийлэнх нь Су.Батболдоос үтэр түргэн салах хүсэл тэмүүлэлд автсан бол, Хотын ИТХ-ын дарга С.Амарсайхан ч энэ үйл явцад "ташуур өгч" хурдавчлах болсон байна. Нэг намаас сонгогдсон, нийслэлийг удирдаж буй Су.Батболд, С.Амарсайхан нарын сөргөлдөөн ийнхүү сүүлийн сар хоногт илэрхий хурцадсан. Хэрвээ л ИТХ зарлавал, ирц бүрдвэл, асуудал үүснэ гэхийг мэдрэх болсон Су.Батболд хурлыг аль болох алгуурлах хүслээр дүүрэн байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Сайхан гүтгэлэг хийх юмаа ста нээрээ Хотын дарга чинь харин ч улс төрд маш том тоглогч бөгөөд нэр цэвэр турш**** арвин Ах дүү нар нийлээд зайсан толгой НИТХ-гээд олон зүйлийг самрахад нь саад болсон хүнийг ингэж бичдэг юм байна тэ ? 2018-06-20
зочин:Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн муулуулдаг юм хотын дарга улам их ажил улам их бүтээн байгуулалт өрнүүлж эд нарын хор шарыг дээд талд нь хүргээрэй 2018-06-20
Зочин:За даа энэ хүн ч ингэж муулуулсаар байгаад байгаад дөжирч дээ. Урдах ажлаа л хийдэг хов жив хөөцөлдөж явдаггүй сайн залуу байгаа юм. Дараагийнх нь хүн ажлыг нь авах гээд л ийм хогийн юм хийж суугаа болов уу 2018-06-20
зочин:хаха сэтгүүлч та мэдлэг мэдээллээ сайн дээшлүүлээрэй.Энхболдыг хотын дарга байхад энэ хүн чинь УИХ гишүүн байлаа.Харинч Энхболдыг төв аймагт тойрог олж өгч төв аймгаас нэр дэвшүүлсэн хүн нь Батболд юм шүү.Энхболд Улаанбаатараас анх УИХ сонгогдож байсан.Сэтгүүлч сэтэртэй юм бол сайн судалгаа хийж байж бичиж бай 2018-06-20
хаха:Батболд Хот эзэнтэй эзэн нь иргэд гэдгийг тунхаглаж чадсан хотын дарга тийм юм бүтээн байгуулалтуудыг дэмжиж байгаа болхоор даргын талд байнаа 2018-06-20
с:Бас ямар албан тушаалд дурласан нусан таглаа нь хотын даргаа огцруулах гээд ийм юи хийгээд л байна даа наад мөрөөдлөөсөө салж үз 2018-06-20
я:Хот бүтээн байгуулалт өрнөж асар олон барилга баригдаж байна бүтээн байгуулалтыг эхлүүлсэн С.Батболдруу ямар 1 хэлбэрээр дайрах нь тодорхой ажтл хийж байгах нэгнээ муулах ядарсан арга байна 2018-06-20
зочин:Хотод баригдаж байгаа байшин бүрээр хотын даргаруу дайрах утгагүй баримттай бичих хэрэгтэй.Энэ сайт сонгуулиар ч тэр бусад үед ч тэр МАН-ыг магтаж байсан хэрнээ одоо Нийслэлийн МАН--ын хурал гэхээрнэг нэгнээ харлуулу байдаг арчаагү санагдөж байна 2018-06-20
с:Пээш хотын дарга аа хусах мэдээлэл олдохгүй ингэж бичдэг болж дээ чааваас. 2018-06-20
Зочин:Хот эзэнтэй эзэн нь иргэд гэдгийг тунхаглаж чадсан хотын дарга Батболд шүү дээ бүтээн байгуулалтуудыг дэмжиж байгаа болхоор имэрхүү худал мэдээлэлд итгэхгүй хотын даргын талд байнаа 2018-06-20
зочин:С.Батболд бол 4 удаагийн УИХ-ын гишүүн 1 удаа сайд хийж байсан МАН-д дээгүүрт орох турш****тай улс төрч энэ хүн 2018-06-20
zochin:xotiin darga ajlaa sain xiij baigaa gej irgen xvnii xubid boddog 2018-06-20
зочин:Ганц хэрэггүй ажил нь хүүхэд залуучуудын нэр барьж гэрэлт гудамж нэртэй шөнийн архидалтыг зохион байгуулж иргэдийн тав тухыг алдагдуулж, архи пиво зарж байгаа ААН г дэмжиж байгаа явдал. 2-р төрх хэцүү байнаа. Энд байгаа орон сууцны оршин суугчидын эрх зөрчигдөж байгааг анхаарна биз. 2018-06-20
Г:Хотын дарга л харин МАНгр намынхаа нэрийг өргөж байгаа хуучин цагт бат-үүл хөлсний сайтыг твүүдийг худалдаж аваад өөрийгөө сурталчлуулаад байгаа биш 2018-06-25
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?