МАНАЙ УЛС МОД, МОДОН МАТЕРИАЛ, ТАВИЛГЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 45%-ИЙГ ДОТООДООСОО ХАНГАДАГ

2018-06-21  

Монгол Улсын ой, модны үйлдвэрлэлийн салбарт 450 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, энэ салбарт 6000 гаруй хүн ажиллаж, жилдээ 220 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Үүнээс 90 хувь нь 5-10 ажилчинтай жижиг үйлдвэр байгаа бол 10 хувь нь 30-300 хүртэлх ажилтантай дунд аж ахуйн нэгж юм.  

Үйлдвэрлэлийн чиглэлээр нь авч үзвэл:

  • Мод бэлтгэл, зүсмэл материалын 110
  • Барилгын модон хийцийн 24,
  • Хавтан, цул модон хийцийн 70,
  • Зөөлөн тавилгын 11,
  • Гэрийн мод, тавилгын 50,
  • Хөгжмийн зэмсгийн 6,
  • Шшахмал түлшний 16 үйлдвэр,
  • Мужаан цех 180 байна.

Харин эдгээр үйлдвэр, цехүүд мод, модон материал, тавилгын дотоодын хэрэгцээний 45 орчим хувийг хангаж байна.

2017 оны байдлаар Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 12,3 сая га байгаа бол ойн сан бүхий газар 18,6 сая га талбайг эзэлж байна гэсэн судалгааг гаргажээ.

Ойн нөөцийн хувьд:

1,2 тэрбум шоо метр ургаа мод,

170 сая шоо метр хатсан мод,

248 сая шоо метр унанги модны нөөцтэй. Нийт нөөцийн 80,7 хувийг шинэс мод эзэлдэг.

МАНАЙ УЛСЫН МОДНЫ ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭ 3,6 САЯ ШОО МЕТР

Манай улсын хувьд модны жилийн бодит хэрэгцээ нь 3,6 сая шоо метр ажээ. Харин өнөөдрйин байдлаар жилд 800,0 мянган шоо метр мод бэлтгэж байгаа юм. Тиймээс ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй технологиор ойн аж ахуй эрхэлж, ойгоос бэлтгэх модны хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баримталж байгаа ажээ.

Тухайлбал, “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”, “Ойн цэвэрлэгээ”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг батлан гаргаж, дотоодын зах зээлээ хамгаалах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаагаа “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөний үеэр онцолжээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?